Оросууд Могойн арал дээр фосфорын бөмбөг хаяжээ

Хуучирсан мэдээ: 2022.07.02-нд нийтлэгдсэн

Оросууд Могойн арал дээр фосфорын бөмбөг хаяжээ

Оросууд Могойн арал дээр фосфорын бөмбөг хаяжээ

Оросын арми стратегийн чухал бүс болох Могойн арлаас цэргээ татаж авсан тухай дөнгөж өчигдөрхөн /2022.07.01/ бид мэдээлсэн. Тэгвэл өчигдөр орой 18:00 цагийн орчимд Оросын нисэх хүчний СУ-30 онгоцнууд Могойн арал руу фосфорын бөмбөгөөр цохилт өгчээ.

Украины армийн ерөнхий командлагч Валерий Залужный энэ талаар телеграмдаа нийтлэж, Оросыг буруутгав. “Оросын хяналтад байдаг Крымийн хойгоос хоёр СУ-30 онгоц Могойн арлын дээгүүр ниссэн” гэв.

ОХУ-ын Батлан хамгаалах яам Могойн арлаас ухарч буйгаа сайн санааны илэрхийлэл гэж нэрлэсэн. Тодруулбал, Хар тэнгис дэх Украины боомтуудаас үр тариа экспортлох явцад саад болохгүй гэдгээ илэрхийлж буй явдал гэсэн. Гэтэл ийнхүү өөрсдийнхөө мэдэгдлээс зөрсөн үйлдэл хийсэн гэж Украины тал Оросыг буруутгаад байна.

Украины талын мэдэгдэлд арлын дээрээс хоёр удаа сум хаяж, цагаан судал үлдээж буй бичлэгийг ч мөн хавсаргажээ. Тэнгэрт цагаан өнгийн судал үлдээдэг фосфорын зэвсэг нь олон улсын конвенцийн дагуу энгийн иргэдийн эсрэг хэрэглэхийг хориглосон байдаг. Зөвхөн цэргийн объектод ашиглахыг зөвшөөрдөг галт зэвсэг юм. Дайн эхэлснээс хойш Орос хэд хэдэн удаа фосфорын бөмбөг ашигласан гэж Украин буруутгасан. Тэр дундаа энгийн иргэдийн оршин суудаг бүс нутагт ч ашигласан гэж үзэж байна.

Могойн арал нь Украины эргээс 35 км зайд, Дунай мөрний бэлчирээс мөн 35 км зайд оршдог. Дайн эхлэхээс өмнө тус арал нь Украины хилийн застав гэдэг утгаараа цэргийн хязгаарлагдмал бүс нутаг байжээ.

Эх сурвалж: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
БурууБуруу
20
ЗөвЗөв
6
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж