ТОЙМ: 10 их наяд хэвлэсний сөрөг үр дагавар илэрч байна

Хуучирсан мэдээ: 2022.07.02-нд нийтлэгдсэн

ТОЙМ: 10 их наяд хэвлэсний сөрөг үр дагавар илэрч байна

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудыг тоймлон хүргэж байна.

Б.Лхагважав: 10 их наяд хэвлэсний сөрөг үр дагавар илэрч байна

Төв банкны Мөнгөний бодлогын хороо инфляцийн хүлээлтийг дунд хугацаанд тогтворжуулах, эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг зохистой түвшинд хангах, гадаад суурь хүү өсч буй орчинд төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах зорилгоор бодлогын хүүг өсгөх шийдвэр гаргасан талаараа мэдээлсэн билээ.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын дарга Б.Баярдаваа, эдийн засагч Б.Лхагважав нар дээрх шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлэв.

Эдийн засагч Б.Лхагважав:

-Мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага юунд байв? Бодлогын хүүг нэмэгдүүлснээр санхүү, эдийн засгийн салбарт ямар нөлөө үзүүлэх вэ?

-Мөнгөний бодлогын хүүгийн энэ удаагийн шийдвэр өмнөх шийдвэрүүдийн үргэлжлэл. Хуримтлагдсан бодлогын нөлөө томорч байна гэсэн үг. Өнгөрсөн нэгдүгээр сард бодлогын хүүг 0.5 хувиар нэмэгдүүлсэн. Түүнтэй зэрэгцүүлээд төгрөгийн заавал байлгах нөөцийн хэмжээг хоёр нэгж хувиар чангаруулсан. Өнгөрсөн гуравдугаар сард бодлогын хүүг 5 нэгж хувиар нэмэгдүүлсэн. Ийн бодлогын хүү 3-6 нэгж хувиар нэмэгдээд, заавал байлгах шаардлагатай нөөцийн хэмжээ 2 хувиар нэмэгдсэний хойноос бодлогын хүүг дахин нэг нэгж хувиар нэмэгдүүлж байна. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор гарах хамгийн эхний үр дүн бол хадгаламжийн хүү нэмэгдэнэ. Өмнө гарсан бодлогын шийдвэрээс улбаалж өсч байсан хадгаламжийн хүү үргэлжлэн нэмэгдэнэ гэсэн үг. Энэ нь төгрөгийн өгөөжид нөлөөлнө. Хадгаламжийн хүү өссөнийг дагаад зээлийн хүүгийн өндөр өсөлт орж ирнэ. Ийм нөлөө санхүүгийн зах зээл дээр шууд гарч ирнэ. Энэ нь хөрөнгө оруулалт, хэрэглээ, эдийн засгийн өсөлт зэрэгт давхар нөлөө үзүүлнэ. Дунд хугацаандаа инфляцийг улам ужгируулахгүй байх чиглэл рүү энэ бодлогын шийдвэрүүд гарч байна. Ужгирчих вий гэсэн болгоомжлол байгаа учраас, шалтгаанаас үл хамаараад Төв банк хариу үйлдэл хийхээс өөр аргагүй болж байгаа юм. Инфляцийг ужгируулахгүй, аль болох хяналтдаа оруулж авбал эргээд дунд хугацааны эрсдэл буурч, макро эдийн засгийн тогтвортой орчин эрт бүрдэнэ гэсэн үг. Гэхдээ үүнийг хийхийн тулд бид эдийн засгийн өнөөдрийн идэвхжлийн сэргэж буй байдлыг харгалзан үзэхгүй бол болохгүй. Хэт хамаагүй том алхаж болохгүй ийм нөхцөл байдал бий. Энэ баланс дунд бид шийдвэр гаргаж байна. Нөгөө талаас гадаад орчноос орж ирж буй инфляцийн нөлөөлөл бий.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Залуучууд зүрхний шигдээс болж, харвах нь ихэсчээ

Зуны ид халуун өдрүүд Монголд "айлчлан" иржээ. Зургадугаар сарын эхэн үед нийслэлчүүд цув, хүрэмтэй явж байсан бол сүүлийн өдрүүдийн аагим халуунаас болж цусны даралт нь ихсэх болсон байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн үүдэнд сүүдэр бараадан зогсох настайвтар өвгөний даралт ихссэнээс болоод ийнхүү үзүүлэхээр эмнэлэг барааджээ. Их үд болоод тэрүү гадаа ёстой л "шатам" халуун байлаа.  Аагим халуунаас болж түүний даралт ихсэх болсон гэнэ. Ялангуяа Covid-19-өөр өвдсөнөөс хойш зүрхний хэм алдагдаж, цусны даралт  буухгүй болсон, байнгын эмээ уухгүй л бол хэцүүддэг тухайгаа хэллээ.  Харамсалтай нь, өглөөнөөс хойш дугаарлаад, үзүүлэх цаг авч чадаагүй гэнэ. Тус эмнэлэгт үзүүлэхийн тулд 7 хоногийн дараа дахин ирэхээр болжээ.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Зүрхний төвийн дарга, анагаах ухааны тэргүүлэх зэргийн эмч Л.Анхбаяр  цусны даралт хэлбэлзэлтэй байдаг хүмүүс үүнийгээ байнга анхаарч,  хэмжиж, уудаг эмээ халаасандаа авч явахыг зөвлөлөө.


-Зуны аагим халуун зүрх судасны болон цусны даралт өндөртэй хүмүүст сөргөөр нөлөөлдөг. Сүүлийн өдрүүдэд хэт халж байгаа тул даралт ихсэхээс хэрхэн сэргийлэх вэ, ямар арга хэмжээ авбал зохих вэ?

-Температурын хэт халалт нь судасны агшилт сулралтад нөлөөлдөг. Үүнтэй холбоотойгоор даралтын түвшин нэмэгдэхэд хүрдэгНэгэнтээ ийм нөхцөл байдал үүссэн учир даралт ихсэх эмгэгтэй хүмүүст хандаж зөвлөхөд даралтынхаа эмийг тогтмол уух, таны хэрэглэж байгаа эм даралтыг зорилтот түвшинд барьж байгаа эсэхийг шалгах, өглөө өдөр орой бүр эм уусны дараа даралтаа хэмжих, эмийн тун буруу, эсвэл хэрэглэж байгаа эм тохирохгүй байна уу гэдгээ мэдэж авах хэрэгтэй.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

“Үндсэн хуулийг зөв өөрчлөхгүй бол сөрөг үр дагавар бий болдог”

Хууль зүйн дэд сайд асан В.Удвалтай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ярилцлаа. Тэрбээр 1992 оны Үндсэн хууль батлагдахад тухайн үеийн  ажлын хэсэгт багтан ажиллажээ. Түүнээс хойш, Хууль зүйн дэд сайд, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж, Үндсэн хуулийн чиглэлээр дагнасан хуульч, судлаач юм.


 -УИХ-ын гишүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар тойрогтоо ажиллаад ирлээ. Энэ удаагийн өөрчлөлтийн талаар та хуульч, судлаач хүний хувьд ямар байр суурьтай байна вэ. Өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа юу гэдгээс ярилцлагаа эхлүүлье?

Яригдаж буй өөрчлөлтүүдийн хувьд өөрчилмөөр асуудал бий. Жишээлбэл, сонгуулийн тогтолцоо гэх мэт. Богино хугацаанд өөрчлөх нь тохиромжтой биш юм. Өөрөөр хэлбэл тогтвортой бус байдлыг үүсгэдэг. Тиймээс Үндсэн хуулийг өөрчлөх нь оновчтой бус шийдэл гэж харж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж