Украин: Европын холбоо руу эрчим хүч экспортолж байна

Хуучирсан мэдээ: 2022.07.02-нд нийтлэгдсэн

Украин: Европын холбоо руу эрчим хүч экспортолж байна

Украин: Европын холбоо руу эрчим хүч экспортолж байна

Украины ерөнхий сайд Денис Шмихал Пүрэв гаригт 100 мегаваттын хүчин чадалтай эрчим хүчийг Румын улс руу экспортолж эхэлснээ мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийн дараа ерөнхийлөгч Зеленский уламжлалт видео мэдэгдлийнхээ үеэр энэ талаар мөн дурджээ.

“Румын руу цахилгаан дамжуулах ажлыг эхлүүлсэн нь Европыг Оросын нүүрсустөрөгчөөс хараат байдлаа бууруулахад туслах хүчин чармайлтын эхлэл юм. Украины цахилгаан эрчим хүчний ачаар Европын хэрэглэгчдийн хэрэглэдэг Оросын хийн багагүй хэсгийг орлуулж болно. Тиймээс энэ нь зөвхөн бидний экспортын орлогын асуудал биш, бүх Европын аюулгүй байдлын асуудал юм.

Европын холбооны эрчим хүчний нэгдсэн системтэй холбогдох алхмаа бид дайны дараа хэрэгжүүллээ. Украинд өмнө нь боломжгүй мэт санагдаж байсан зүйлсийг бид одоо хийж байна” гэж Зеленский хэллээ.

Украин улс ийнхүү Европын холбооны сүлжээтэй холбогдсоныхоо дараа Европын дамжуулах системийн операторуудын сүлжээнд ажиглагчаар элсэхээр тохиролцжээ. Тус сүлжээнээс мэдэгдсэнээр, Словак, Унгар, Молдав, Румын улсуудын хоорондох цахилгаан эрчим хүчний худалдаа удахгүй бодит ажил болно гэлээ. Эхний ээлжинд худалдааны нийт хүчин чадал 100 мегаватт байна гэв.

Гэхдээ алсдаа 2.5 гигаватт хүртэл экспортлох боломжтой байж магадгүй гэж ерөнхий сайд Шмихал мэдэгджээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
6
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж