Наадмын тасалбарын борлуулалт иргэдийг бухимдуулав

Хуучирсан мэдээ: 2022.07.01-нд нийтлэгдсэн

Наадмын тасалбарын борлуулалт иргэдийг бухимдуулав

Наадмын тасалбарын борлуулалт иргэдийг бухимдуулав
Үндэсний их баяр наадмын нээлт болон бөхийн барилдааны тасалбарыг өнөөдөр өглөөнөөс цахимаар худалдаална гэсэн ч саатал гарсан учраас 13.00 цагаас худалдахаар болсон. Гэвч ачааллаа дийлэхгүй, иргэд захиалга өгч чадахгүй байна гэсэн гомдол их гарчээ. Тэгвэл албан ёсны хуудастаа "2022 оны 7 дугаар сарын 1-ний өдөр нийт 1513 захиалга хийгдлээ. Эдгээр захиалгын хүргэлт маргаашнаас эхлэн хийгдэнэ.
Тасалбарын захиалга enaadam.mn дээр нээгдэх үед хэт өндөр ачааллын улмаас системүүдийн холболтуудад саатал үүссэн тул засахаар ажиллаж байна.
2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр тасалбар худалдаа үргэлжлэн явагдах болсныг үүгээр мэдэгдэж байна.
eNaadam.mn вэбсайтыг гүйцэтгэгч "Cody" ХХК-иас дараах мэдэгдлийг гаргаж байна.
Хэт их ачааллын улмаас систем түр саатсан бөгөөд тасалбарын захиалга маргааш буюу 2022 оны 7 дугаар сарын 02-ний өдрөөс хэвийн үргэлжилнэ." гэсэн мэдэгдлийг гаргасан байна.
Өнөөдөр тасалбар захиалах гэсэн иргэд мөнгөө шилжүүлсэн ч тасалбараа захиалж чадаагүй талаар гомдоллож байна.
Өмнө нь наадмын тасалбарыг шагчид олноор авч дамладаг байсан бол энэ удаад цахимаар худалдах нэрийдлээр танил талаараа аваад иргэдэд илүү үнээр зарах нь гэсэн хардлага иргэдийн дунд гарчээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж