“Цөмийн зэвсгийн дараа орох хамгийн аюултай технологи бол метаверс”

Хуучирсан мэдээ: 2022.07.02-нд нийтлэгдсэн

“Цөмийн зэвсгийн дараа орох хамгийн аюултай технологи бол метаверс”

“Цөмийн зэвсгийн дараа орох хамгийн аюултай технологи бол метаверс”

“Utherverse” нэртэй дижитал ертөнцийг бүтээсэн Брайн Шустер гэх залуу хүмүүс метаверсийг өөрийн ашиг тусын тулд хэрхэн буруугаар ашиглаж болох талаар “Daily mail” хуудсанд тайлбарлажээ. Тэрбээр метаверсийн 17 жилийн туршлагатай.

Марк Зукерберг нэгэнтээ метаверсийг гар утасны интернетийн залгамжлагч гэж тодорхойлсон. Энэ нь та өөр газарт байгаа хүмүүстэй уулзаж, тоглож, ажиллах боломжтой виртуал орон зай юм. Бид дэлгүүр хэсэх, болзоонд явах, ажиллах, сургуульд сурах гээд бүх зүйл дээр бодит ертөнцөөс илүү виртуал ертөнцөд амьдарч байгаа билээ.

“Метарверсийг хүн төрөлхтөний тархийг угаахад ашиглаж болно. Фэйсбүүк эсвэл Марк Зукерберг хэзээ ч хүний ашиг тус, урт наслалтын төлөө мөнгөө золиослохгүй гэж би боддог. Санамсаргүй зүйл гэж хаана ч байхгүй. Бүх зүйл компьютер алгоритмын дагуу явдаг.

Та өөрийгөө амьдралынхаа ханьтай танилцлаа гэж бодож байвал үгүй. Таны хэнтэй таарч тохирохыг Зукерберг шийддэг юм” гэж Брайн Шустер хэлжээ.

Мөн дэлгэцийн ард хэн гэдгээ нуух, хүмүүстэй амьд харилцаагүй болох зэрэг сул талууд бийг ч Шустер дурдсан байна. “Хэн нэгэнтэй ойр дотно байх, хүмүүсийн төлөө санаа тавих гэж юу болохыг хэзээ ч жинхэнэ утгаар нь ойлгохгүй тийм л ганцаардмал хүмүүс бий болж байна” гэв. Эдгээр нь аль хэдийнэ бидний бодит амьдралд мэдрэгдээд эхэлсэн билээ.

Мета компани өдгөө “Horizon world” нэртэй агуу метаверсээ туршиж буй. Одоохондоо энэ аппликейшн нь дижитал ертөнцөд виртуал эд зүйлсээ зарах зэрэг үйлдлүүдтэй байна. Ирээдүйд энэ нь хүн төрөлхтөнд маш их хор хөнөөлтэй гэв.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж