Хуучирсан мэдээ: 2010.08.22-нд нийтлэгдсэн

Наймдугаар сарын 22

Наймдугаар сарын 22-ны баяр

ОХУ-ын Төрийн далбааны өдөр

Зөвлөлт социалист холбоот улсын Дээд зөвлөл тусгай хуралдаанаар улаан цэнхэр, цагаан зурааснаас бүтсэн (триколор) тугийг Оросын албан ёсны бэлгэдэл болгох шийдвэр гаргажээ.

Эзэн хаан Агуу Петр анх 1705 оны нэгдүгээр сарын 31-нд  (20) анх тийм өнгийн тугийг худалдааны хөлөг онгоцуудад мандуулах зарлиг гаргасан ба өөрөө тугийн эскизийг хийж өгчээ. 1712 онд хүртэл тийм туг цэргийн хөлөг онгоцуудад байгаад дараа нь түүний Андреевын тугаар сольсон байлаа.

II Александр хааны 1865 оны нэгдүгээр сарын 1-ний зарлигаар хар, улбар шар (алтан), цагаан өнгийг төрийн өнгө болгожээ. III Александр 1883 онд Петрын  триколорыг буцаан хэрэглэх болов. Гэхдээ эзэн хааны штандарт ба цэргийн хөлгүүдийн туг нь өөр байсан учир түүнийг “худалдааны” гэж нэрлэх болсон юм.
Харин энэ удаа өнгүүдийн тайлбарыг хийсэн байв. Улаан өнгө нь улсыг, цэнхэр нь Оросыг ивээгч Дарь эхийг цагаан нь тусгаар тогтнол ба эрх чөлөөний бэлгэдэл гэсэн байлаа. Эдгээр өнгө нь Цагаан, Бага, Агуу Оросын хамтын нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болдог. Зөвлөлт Орос шууд тэр тугнаас татгалзаж, улаан тугийг дал гаруй жил төрийн далбаа болгосон байлаа.

Зөвлөлт социалист холбоот улсын Дээд зөвлөл тусгай хуралдаанаар улаан цэнхэр, цагаан зурааснаас бүтсэн (триколор) тугийг Оросын албан ёсны бэлгэдэл болгох шийдвэрийг  Оросын ерөнхийлөгч Борис Ельцин ОХУ-ын Төрийн далбааны тухай хуулиар баталгаажуулсан бөгөөд 1994 оны наймдугаар сард төрийн далбааны баярын өдрийг тэмдэглэж байх зарлигт Б.Ельцин гарын үсгээ зурсан байлаа.

Өдрийн ишлэл

“Ямар нэгэн нууцыг ухаалаг сэтгэлгээгээр шийдэх гэдэг хүн би шашин мэт нэг юмны нөлөөнд автсан нь гайхалтай”

(Баруунд мандаж байгаад коммунизмын үзэл санааны төлөө Зөвлөлтөд ирэн амьдарсан физикч Бруно Понтекорво 1913 оны наймдугаар сарын 22-нд төржээ)

Үйл явдал

1922 он:
Австрийн Зальцбург хотноо театрын урлагийн наадам эхэлжээ.

Зальцбург дахь Моцартын хөшөө

1922 оны наймдугаар сарын энэ өдөр Зальцбургийн төв талбайд Австрийн бэлгэдлийн жүжгийн зохиолч Гуго фон Гофмансталийн «Хүн бүр» гэх жүжгээр жил бүр зохиож уламжлал болсон театрын урлагийн арга хэмжээ эхэлсэн байна. Эхлээд театрын урлагийн ололтыг үзүүлэхээр зохион байгуулсан наадам хожим хөгжмийнх болон хувирчээ. Арга ч үгүй биз, энэ хотод агуу хөгжмийн зохиолч  Вольфганг Амадей Моцарт төрсөн юм.

Эхэндээ гол төлөв Австри, Немцын хөгжмийн зохиолчдын бүтээл тоглогддог байгаад дараа нь бусад гадаадын зохиолчдын бүтээлийг тоглох болжээ. 1960 оноос наадмыг 2160 хүний суудалтай наадмын ордонд хийх болсон байна.

1941 он: Оросыг архинд оруулсан “Улаан армийн хангамжид архи оруулах тухай” ¹562 тогтоолыг Зөвлөлтийн Улсыг батлан хамгаалах хороо  гаргажээ.

Анастас Микоян

Энэ өдөр түүхэнд “наркомын 100 грамм” гэж алдаршсан өдөр төрснөөр оржээ. Өдөр бүр цэргийн албан хаагчдад хагас шилэн аяга архи өгч байх тогтоолд Иосиф Сталин гарын үсгээ зурсан байлаа. “1941 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн армийн тэргүүн шугманд байгаа хүн бүрт 100 грамм архийг (40 градусын хатуутай) өдөрт олгож байтугай” гэж тогтоолд өгүүлсэн байлаа.

Армийг архиар хангах ажиллагааг Хүнсний аж үйлдвэрийн ардын комиссар Анастас Микоян бие даан зохион байгуулсан ба түүний гүйцэтгэлийг фронтын командлагч нар хянах ёстой байлаа. 1942 оны тавдугаар сараас 1943 оны арваннэгдүгээр сар хүртэл архиар хангагдах хүмүүсийн тоог нэмэгдүүлж, хасч байжээ.

Агуу эх орны дайнд эргэлт гаргасан 1942 оны арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 31 хүртэл Кавказын хойт фронт дайчид 1,2 сая литр архийг уусан байжээ. Мөн энэ хугацаанд  Баруун фронт нэг сая орчим литрийг, Карелийн фронтод 364 мянган литрийг, Сталинградын Фронтод 407 мянган литр архийг тус тус ууцгаасан байлаа.

Курскийн тулалдаанаас гурван сарын дараа 1943 оны арваннэгдүгээр сарын 23-нд Сталин энэ нормыг тэргүүн шугамын дайчдад 100 гр, бусдад нь 50 грамм байхаар тогтоосон нь дайн дуустал хэвээр үлдсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж