Намын бүлэг өөрөө тарах шийдвэр гаргавал тарах хуультай гэв

Хуучирсан мэдээ: 2022.07.02-нд нийтлэгдсэн

Намын бүлэг өөрөө тарах шийдвэр гаргавал тарах хуультай гэв

Намын бүлэг өөрөө тарах шийдвэр гаргавал тарах хуультай гэв

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат АН-ын бүлгийг тарааж буй талаар мэдээлсэн. Тэрбээр “УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т заасны дагуу УИХ-ын сонгуулийн дүнгээр УИХ-д 8-аас доошгүй суудал авсан нам, эвсэл  бүлэг байгуулж болно гэж заасан. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-т зааснаар гишүүн бүлгээс гарахад үлдсэн гишүүдийнх нь тоо доод хязгаарт хүрэхгүй болсон тохиолдолд бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болохоор тус, тус заасан.

Бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болох үндэслэл нэгэнт бүрдсэн тул АН-ын бүлгийн үйл ажиллагаа өнөөдөр ийнхүү  дуусгавар боллоо” гэсэн бол УИХ-ын дарга бүлэг өөрөө тарах шийдвэр гаргах юм бол тарах хуультайг хэлэв. Мөн “УИХ-ын үйл ажиллагаа Үндсэн хуулийн зарчимд нийцсэн байх ёстой. УИХ-ын үйл ажиллагаа бие даасан, нээлттэй, ил тод байх, цөөнхийн саналыг хүндэтгэн, олонхийн саналаар шийвэрлэнэ гэсэн заримд үндэслэнэ гэсэн байдаг. АН-ынхан сөрөг хүчний үүргээ гүйцэтгээч ээ. Тиймээс намын дотоод асуудалд оролцохгүй. Бүлэг өөрөө тарах шийдвэр гаргах юм бол тарах хуультай. Тиймээс хуулиа чанд сахих ёстой” гэлээ.

Хэдийгээр бүлэг тарсан ч АН цаашдаа сөрөг хүчний үүргээ биелүүлнэ гэдгийг АН-ын дарга С.Эрдэнэ хэлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж