243,130 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.07.01-нд нийтлэгдсэн

243,130 ширхэг хувьцаа арилжжээ

243,130 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 07 дугаар сарын 01-ны өдөр энгийн арилжаагаар 25 хувьцаат компанийн 87,704,663 төгрөгийн үнийн дүн бүхий 243,130 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Баянгол зочид буудал" ХК (BNG +9.93%), "Улсын их дэлгүүр" ХК (UID +7.26%) болон "Крипто Үндэстэн" ХК (BUN +4.56%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -5.14%), "Жуулчин говь" ХК (JGV -4.92%) болон "Мандал Даатгал" ХК (MNDL -1.78%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 17,116 ширхэг нэгж эрхийг 6,051,088 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 11,494 ширхгийг 1,149,170,120 төгрөгөөр тус тус арилжааллаа.

ТOP-20 индекс 1.16 хувиар өсөж, 33175.48 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,844,965,458,764 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж