Дугуй цагаан орчмын амралтын газрыг өнгөрсөн тавдугаар сард нураасан. Нийслэлийн Засаг даргын захирамжаар Дархан цаазат Богдхан уулын Зайсангийн амд байсан шавар гэрүүдийг чөлөөлж тус талбайд иргэдийн ая тухтай амралтад зориулж, тохижуулахаар төлөвлөөд буй. Тодруулбал, 1.9 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт бүхий эко задгай театр, тоглоомын талбай, сүүдрэвч зэргийг дугуй цагаанд хийж тохижуулахаар ажлаа эхлүүлээд байгаа юм. Гэвч энэ бүтээн байгуулалт үргүй зардал өндрөөс гадна экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулна гэдгийг мэргэжлийн хүмүүс цахим хуудастаа илэрхийлжээ. Энэ талаар архитектор С.Одхүүтэй ярилцлаа.
-Богдхан уулын байгаль экологийн тэнцвэрт байдлыг зориудаар алдагдуулах оролдлого хийж байна гэж та хэллээ. Тайлбарлахгүй юу?
-Нийслэлийн иргэдийн агаар салхинд гардаг хамгийн ойр бүс бол Богд уул. Тэр утгаар экологийн тэнцвэрт байдал нь маш их алдагдаж байгаа. Иргэд нэгдсэн зам, жимээр явдаггүйгээс эхлээд байгальд олон янзаар сөрөг нөлөө үзүүлж байна. Үүнээс болж тухайн бүсэд ургасан моднуудын үндэс нь сугарч, үхэх аюултай болсон. Тэгэхлээр шийдвэрлэх ёстой эхний асуудал бол обьект чөлөөлсөн газарт эко театр барихаас илүү нөхөн сэргээлт ойн санг тэлэх унаган төрхөөр нь ашиглаж хамгаалах юм.
Архитектор төлөвлөгөө гэдэг нийгэм, эдийн засаг, байгаль орчны судалгаан дээр үндэслэж төлөвлөгөөг гаргадаг. Гэтэл дугуй цагаан орчмын газар чөлөөлсөн бүсэд ямар ч төлөвлөлтгүй ажил хийх гэж байгааг эсэргүүцэж байна.
Зайсангийн амд хийгдэх 1.9 тэрбум төгрөгийн тохижилт бүтээн байгуулалтын талаар сонирхож үзэхэд задгай театр, хүүхдийн тоглоомын талбай хийхээр тусгажээ. Энэ нь тухайн байршилд ч, экологийн нөхцөлд ч тохирохгүй. Уг бүтээн байгуулалтыг иргэн хүний хувьд эсэргүүцэж байна. Учир нь Богд уул руу иргэд хотын дуу чимээнээс холдож, байгалийн чимээ сонсож, байгальтай харьцах гэж ихэвчлэн амралтын өдрүүдэд очдог. Мөн маш их хөрөнгөөр зөвхөн иргэдэд биш тухайн бүсэд зарагдаж байгаа хаус хороололд ашигтай тохьжолт хийж байгаад дургуй хүрч байна.
-Одоогоор зураг төсөл, бүтээн байгуулалтын тодорхой төлөвлөлт гараагүй байна. Таны бодлоор дугуй цагаан орчмыг хэрхэн тохижуулбал тохиромжтой вэ?
-Иргэдийн татварын мөнгийг үр ашиггүй дураараа үрмээргүй байна. Угтаа задгай театр, тоглоомын талбайг уулын аманд бус алслагдсан гэр хорооллын захад байгуулбал олон хүүхэд залуус баярлана. Иргэд ууланд алхаж агаарлах гэж байгаа болохоос театр зорьж очихгүй. Тиймээс задгай театр тэр бүр ашиглагдахгүй учраас алхах гэж байгаа хүмүүс болон театр, хөгжим ашиглах гэсэн хүмүүсийн хооронд зорчил гарна. Өөрөөр хэлбэл, нийгэм эдийн засгийн хувьд үр ашиггүй, хөрөнгө бий болно гэсэн үг. Богдхан уул улсын тусгай хамгаалалттай газар. Тиймээс хамгаалалтын дэглэм гэж бий. Ойн зэрлэг амьтдыг үргээх, чанга дуу чимээ гаргах ямар нэгэн үйл ажиллагааг хориглодог. Тухайн байршилд тохирсон онцлог консепт буюу шийдэлгүй байна.
Тохижилтын тухайд хүүхдийн тоглоомын талбай байгуулахад тухайн бүс зохимжгүй байршил. Бямба, Ням гаригаас бусад өдөр хүүхдийн талбай эзэнгүй байна.
Дүнжингарав захын ойролцоох Үндэсны цэцэрлэгт хүрээлэн шиг бүх төрлийн зугаалгийн талбар багтаасан шийдэл байгаа бол бүр хэрэггүй. Иргэд тоглоомын талбайг зорихоос илүү ойн цэвэр агаар, байгальтай ойртуулах гэж хүүхдүүдээ дагуулж очдог зорилтот байршил. Тэгэхлээр тохижилт дээр холбогдох мэргэжилтнүүд анхаарах шаардлагатай. Тухайлбал, ойн санг тэлэх Богдхан уулын үндсэн төрх болох ойн зэрлэг амьтдыг буцаан нутагшуулах, нөхөн сэргээж, хамгаалж өвлүүлэх ёстой. Богдхан уул Туул голын сав газарт багтдаг учраас уулаас бууж ирэх Туул голын ус, бороо, цасны усыг ашиглаж нуурмаг, цөөрөм үүсгэх хэрэгтэй. Тэгвэл усаа дагаад зэрлэг амьтад, усны шувууд ирэх нөхцөл бүрдэж хүүхэд залууст илүү сонирхолтой газар болно. Ойн хүрээлэн байх ёстой.
Өөрөөр хэлбэл байгалийн бэлэн нөөцийг ашиглах хэрэгтэй. Сандал, ширээ сүүдрэвчээр дүүргэх ч шаардлагагүй.
Тусгай сортын зүлгэн ногоон талбай бэлдээд өгвөл иргэд өөрсдөө сандал, дэвсгэрээ авч очоод ч амарна. Ер нь Богд уулын бүх устай амуудад нуурмаг, цөөрөм үүсгэж усыг нөөцөлбөл хаврын хуурайшилтай голын ус татарсан үед зэрлэг амьтдын усны хэрэгцээг хангах бөгөөд Байгалын олон талт янз байдал баяжна. Мөн ойн түймрээс сэргийлнэ. Тэгэхлээр миний хэлэх санаа бол байгалийн онцлог, нөөцийг ашиглах хэрэгтэй.
-Тэгэхлээр Богд уулын бүх амыг иргэдэд нээлттэй, экологийн тэнцвэрт байдлыг хадгалж үлдээх хэрэгтэй гэсэн үг үү?
-Өнөөдөр Богдхан уулын 40 амыг бүгдийг нь зарчихсан. Гэхдээ би тэр бүх амыг чөлөөлж өг гээгүй. Ганцхан Зайсангийн амын 56 га хэсэг газрыг бүрэн чөлөөлж, нийслэлийн 1.6 сая гаруй иргэдэд байгалийн цогцолбор газар амрах орчныг бүрдүүлж тэгш хуваарилмаар байна. Хүмүүс ууланд очихдоо айлын байшингийн үүдэнд очдог биш. Бид үүнийг шаардах ёстой. Тохиролцоод нүүлгэж чадахгүй байгаа бол тухайн үл хөдлөх хөрөнгөөс нь онцгой татвар авах ёстой. Өөрсдөө нүүгээд явтал өндөр татвар авдаг байх бодлогыг ч тогтоох хэрэгтэй.
Мөн зориулалтын бус байшин барьсан хүмүүсийг дархан цаазат хамгаалалтын бүсээс нь гаргаж байгаад баригдсан хаус хорооллуудын төслийн эздээс одоо хийж байгаа бүтээн байгуулалтын төлбөрийг гаргуулах ёстой. Үгүй бол 1.9 тэрбумын төсөв буюу бидний мөнгөөр гадна орчныг нь тохижуулж өгч хаус хорооллын төслийн эздийг дэмжиж, үнэ цэнийг нь өсгөж байна.
-Та өөрийн саналаа холбогдох хүмүүст хүргүүлсэн үү?
-Шавар гэрүүдийг буулгахаас өмнө Хүргүүлсэн. Хотын даргын иргэдтэй уулзах ажлын албаны хүмүүст хандсан. Дээрх асуудлаар БОАЖЯ-тай уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэтэл өнөөг хүртэл хариу өгөөгүй.
“Богд Хан” уул нь ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд 1997 онд бүртгэгдсэн. Богд Хан уул нь Улаанбаатар хотын төвөөс 4-5 км зайтай оршдог ба XII зууны үеэс дархлан хамгаалсан ариун шүтлэгтэй, Монголын хамгийн анхны Дархан Цаазат газар юм.
Зочин 2022-07-03 46.147.101.102
35207257 __ Сайн уу!!! Намайг Алиса гэдэг, би 21 настай)) СЕКС загвар өмсөгч 18+) Би нүцгэн зургаа авахуулах дуртай)) Миний зурганд үнэлгээ өгнө үү >>>>> https://cutt.ly/girl01646
Зочин 2022-07-03 66.181.161.127
Задгай театр хэрэггүй. Хэдэн шоучинд л зориулах гэж бна. Тоглоомын талбай бүр хэрэггүй. Ямар хүүхэд очиж тоглохын. Хаусны баячуудын хүүхдүүдэд зориулж бяллуучлахаа боль.Иргэд агаарт алхахдаа түр амраад ая тухтай суух зүлэг хэрэгтэй. Боловсон ариун цэврийн байгууламж, хогны асуудлыг сайн шийдээд өгөхөд, зардал бага, хэрэгцээ их бна. Уушийн газар бас хэрэггүй. Иргэд өөрснөө уух ус эко хүнсээ бэлдээд үүргэвчлээд явж сурчихсан шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгийг талаар нэг цацахаа боль.
Зочин 2022-07-03 202.9.47.12
сумка нямка анука жака нар схд ээ тохижуулаачээ ядаж 5 шарын гарамдаа нүхэн ч юм уу гүрэн ч юм уу гарц хийгээчээ
Зочин 2022-07-03 64.119.23.109
baliar shavar tagznaas doordov gej
Зочин 2022-07-03 202.126.89.93
.
Зочин 2022-07-03 202.126.89.93
Амуудад хаус барих нүгэл гэж байгаам
Схд иргэн 2022-07-03 103.10.21.229
Сумка схд ийн гэр хороололоо өөд нь тат схд ийн иргэд 2 удаа гишүүн болгосон юуч хийгээгүй байхад шүү одоо их юм хүлээж бгаа шүү
Зочин 2022-07-03 103.10.21.229
Бөхөө дарга мэргэжлийн бус юм их хийж бгаа зөхөн буулгагч нураагч байж болохгүй бүтээгч бай сумка олон хүн хэлээд бна ойлго эргэж хар муйхарлаад бншд
Зочин 2022-07-03 192.82.83.26
ДУУ ЧИМЭЭНЭЭС ХОЛДОЖ НАМ ЖИМ ОЙД ШУВУУ ГОРХИ, БУСАД БАЙГАЛИЙН ЧИМЭЭ СОНСОХ ГЭЖ ОЧДОГ. ЮУН ЗАДГАЙ ТЕАТР.!!
Зочин 2022-07-03 213.87.132.88
) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax
Зочин 2022-07-03 202.179.21.248
МАХН бол монголын дайсан
Шуналын туламнууд 2022-07-03 66.181.178.159
Хотын захиргааны мэргэжилтнүүд ямарч боловсролгүй, хуурамч дипломтой, ганц ч гадаад хэл мэдэхгүй, таг харанхуй тэнэг бөхчин даргаараа зориуд тэнэг тэнэг санаанууд хэлүүлж ард нь бах таваа ханаж суудаг гэсэн. Жишээ нь гэр хорооллын дундуур хурдны зам барина, Тэрэлжид дрон нисгэнэ, Туул голыг хотын төвөөр урсгана, дүүжин тээвэр нэвтрүүлж хотын түгжрэлийг арилгана гээд л … ёо ёо ёо ийм усан тэнэг дарга амьдралдаа харж байсангүй. Дүү Аса нь бас нэг шуналтай, тэнэг сагсуу бөхчин.
Зочин 2022-07-03 202.179.21.248
хэлээд гаслаад барашгүй Боловсрол гэдэгийг диплом гээд ойлгосон Гадаадад өндөр нарийн мэргэжлийн хүмүүсээ намбус гээд хөөгөөд гаргасан МАХН буюу МАН бол үхлийн улаан луяварчид юм
Зочин 2022-07-03 37.29.41.118
Зов санал! Даанч авилга хоронд хутгалдсан дарга нарт хамаагуй л дээ,
Эгэл 2022-07-03 192.82.74.49
Усан сан,хөв цөөрөм байвал зүгээр л юм.Гэхдээ усан сан хийчихвэл бас л хаусын орчин г сайжрууллаа гээд бархирах уу? Зөвхөн миний санаа л зөв,бусад хүнийх бол буруу гэдэг зуршлаасаа салж харах өнцгөө өөрчилбөл яасан юм бэ .Монголын нутаг уужим ,хийх ажил их л байна даа залуус аа
Монгол 2022-07-03 64.119.22.152
Бүхэлд нь чөлөөл гсэн бн. Тгд хийх юм ийн загаад тодорхой хэлж
Зочин 2022-07-03 37.29.41.118
Зов санал!
Зочин 2022-07-03 64.119.22.152
Иргэдэд хүлээн зөвшөөрүүлж бгн хаусыг, явах замын зааж өгөөд тэмцэлгүй үхэр монголчуудад нэг юм хийж өгсөн болоод үхэр монгодчууд нь баярлаад хүлээж авна
Zochin 2022-07-03 103.26.194.13
Mah zub.demjij bn.
Зочин 2022-07-03 66.181.160.103
Сумьяабазар хусагдсаныхаа дараа амьдрах МӨНГӨӨ зайсангийн хаусны эздээс ХУРААХ нь . Сэргэлэн БӨх өө гэж …
А 2022-07-03 64.119.18.169
Энэ Одхүү архитектор мхш зөв санал гаргасан бна Дэмжих хэрнгтэй юун 1,9. тэрбуум төгрөг маш хямдхан хийж болно
Уншигч 2022-07-03 66.181.160.41
Маш зөв санал байна шүү, бүгдийг нь дэмжиж байна.
Зочин 2022-07-03 66.181.181.25
Дугуй цагааны тэндэх хэдэн дарга нарын хаусын орчныг сайжруулах гэж л төсвийн мөнгө үрж байгаа биз. Хэдэн сандал хийгээд л болоо ш дээ уг нь. Тэрүүгээр өвөлжин зунжин аялах биш
Zochin 2022-07-03 66.181.190.211
Иргэд болон байгууллагуудыг алагчилж үзэж болохгүй хауснуудыг буулгах хэрэгтэй ямар улсууд нь дугуй цагааны орчим амьдардаг юм бэ.битгий хоёр нүүр гарга
Зочин 2022-07-03 202.9.47.31
Төсвийн /татвар төлөгчдийн/ мөнгөөр өөрсдийнхөө хаусын орчинг тохижуулж үнийг нь өсгөж байгаа нь үнэн шүү.
Зочин 2022-07-03 124.158.66.252
Тэнд театр, хүүхдийн тоглоомын талбай барина гэж ТЭНЭГТЭХ юмаа. Нуур цөөрөм, амрах аялах орчинг л бүрдүүлэх хэрэгтэй. Үнэхээр тэнэг дарга нар байх юм. Богд уулын амууд гэдэг чинь жоохоон ойн сан, газар шүү дээ Энэ С.Одхүү зөв ярьж байна.
Irgen 2022-07-03 202.9.46.63
Symyabazar gedeg yuch medehgyi amitan shyydee.sanaand orsnoo goe gej boddog huldyy nuhur.ard tymnii hurungiig yrj baigaa yavdliig zogsooh heregrei.olon tymnii amraltaar dalimduulj gyyren ttever hiih fesen mulguu sanaagaa gyiceldyylj baina.ene met luivariig zogsooh cag bolson shyy
Zochin 2022-07-03 202.21.108.197
Yostoi zuv
Зочин 2022-07-03 192.82.68.157
Зөв шүү.Үргүй зардал хэнд ч хэрэггүй.Баячуудын ямбаны газар бишдээ.Тэр хавийг сайхан байгалаар нь авч үлдэж газар олглтыг зогсоох хэрэгтэй.Хятадад бас тийм л байдагшд яг байгалаар нь хадгалсан хүрээлэнгүүдтэй.Тэр нь байгалийнхаа тэнцвэрт байдал руу халдаагүй байдаг.
. 2022-07-03 66.181.181.49
Цэцэрлэгт хүрээлэн болговол сайн
зочин 2022-07-03 202.9.46.193
Дугуй цагаан орчимын газрыг чөлөөж хүмүүсийн явган аялал зугаалага амрах орчин болгон тохижуулах маш зөв шийдэл тэнд айл хүн амьдрах биш зэрлэг ан амьтан амьдрах орчныг бүрдүүлж өгөх хэрэгттэй
Зөв шүү 2022-07-03 66.181.161.36
Бүтээн байгуулалт гэж мөнгө угаахаа биш, байгалийн унаган төрхөөр нь байлгаж хүмүүс таашаал авдаг газар болгомоор байна. Олон давхар байшин, дуу чимээнээс холдож эх байгалийнхаа гаыхамшигийг хүмүүст мэдрүүлэх хэрэгтэй. Байгалийн унаган төрхөнд нь бүрэн буцааж чадахгүй ч аль болох дөхүүлчихбэл түүнээс илүү бүтээн байгуулалт гэж юу байх бэ дээ
Зочин 2022-07-03 103.161.242.180
Юу ч барих хэрэггүй харин усан сангууд бүтээнэ гэдэг маш зөв. Дэмжинэ. Айлуудыг үе шаттай нүүлгэх хэрэгтэй. Газар мундсан биш…
алдаагаа зас 2022-07-03 66.181.166.134
усан сан хэрэггүй, сэлж чадахгүй хүмүүст аюултай
Зочин 2022-07-03 202.126.90.55
Маш маш9 зөв зөв9