Таван улсын хэлнээс санаа авч минионы хэлийг зохиожээ

Хуучирсан мэдээ: 2022.07.02-нд нийтлэгдсэн

Таван улсын хэлнээс санаа авч минионы хэлийг зохиожээ

Таван улсын хэлнээс санаа авч минионы хэлийг зохиожээ

“Despicable me” буюу бидний сайн мэдэхээр “Сарыг хулгайлах төлөвлөгөө” хүүхэлдэйн киноны анхны анги 2010 онд гарчээ. Өдгөө тус хүүхэлдэйн киноны гурван ч анги гараад амжсан бөгөөд минионуудын түүхийг өгүүлэх “Minions” нэртэй анимэйшн хүртэл гарсан юм. Мөн энэ оны долдугаар сарын 1-нээс эхлэн тус анимэйшны үргэлжлэл болох “Minions: The rise of gru” кино театруудаар гарч үзэгчдийн хүртээл болох нь.

Эгдүүтэй хөөрхөн минионуудын талаар сонирхолтой баримтуудыг хүргэж байна

Минионууд нь шар арьстай, гурван хуруутай, нэг эсвэл хоёр нүдтэй байдгаараа онцлог билээ. Дундаж өндөр нь ойролцоогоор 105 см ажээ. Ялгагдахын аргагүй адилхан харагддаг ч минион бүр өөрийн гэсэн онцлогтой. Үсний хувьд таван төрлийн хэлбэртэй ба сайтар анзаарвал намхан минионууд нь халзан байдаг.

Зан чанарын хувьд сандрахдаа маш хурдан ярьж, хэл яриа нь төдийлөн сайн ойлгогддоггүй боловч бүгд минионы хэлээр ярьдаг. Үгсийн сангаас нь дурдвал алим гэдгийг “bable”, зайрмагийг итали хэлний “gelato”гэж нэрлэх ба солонгосоор хүртэл тоолж, заримдаа орос үгнүүдийг ч ашигладаг гэнэ. Уран бүтээлчид тэдний хэлийг нийт таван улсын хэлээс санаа аван зохиосон ба азийн орноос Солонгос улсыг онцолжээ.

Минионууд нь нийт 899 хүн амтай бөгөөд яг л цус сорогч шиг хөгширч өтөлдөггүй мөнх настай юм. Юрийн галавын үеэс тэд өнөөг хүртэл хамгийн хорон санаатай нэгнийг хайсаар ирсэн билээ. Хэдийгээр тэд муу санаатнуудын төлөө хүчин зүтгэдэг ч өөрсдөө хорхойд ч хоргүй юм. Минион хэмээх үгийн утга нь “шадар туслах, хамсаатан” гэсэн үг юм.

“Minions” киноны найруулагч Пиэр Коффин бүх минионд ганцаараа дуу оруулжээ. Мөн минионууд киноны гурван гол дүр Кэвин, Стюарт, Боб нарын дүрийг "Сарыг хулгайлах төлөвлөгөө" киноны Марго, Эдит, Агнес нарын дүрээс санаа аван бүтээсэн байна.

Г.Бүжинлхам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж