ОПЕК+: VIII сард олборлолтоо өдөрт 648 мянган торхоор нэмэгдүүлнэ | News.MN

ОПЕК+: VIII сард олборлолтоо өдөрт 648 мянган торхоор нэмэгдүүлнэ

ОПЕК+: VIII сард олборлолтоо өдөрт 648 мянган торхоор нэмэгдүүлнэ

ОПЕК+: VIII сард олборлолтоо өдөрт 648 мянган торхоор нэмэгдүүлнэ

“ОПЕК+” бүлгийн гишүүн орнуудын сайд нар сар бүр уулзаж, олборлолтынхоо хэмжээг шийдэж буй. Өнгөрсөн зургадугаар сарын эхээр болсон уулзалтаар “ОПЕК+” долоо, наймдугаар сард газрын тосны олборлолтоо өдөрт 648 мянган торхоор, есдүгээр сард 432 мянган торхоор нэмэгдүүлэхээр тохиролцсон юм.

“Синьхуа” агентлагийн мэдээлснээр, Нефть экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ болон түүний холбоотнууд /ОПЕК+/ ирэх наймдугаар сард нефтийн олборлолтын төлөвлөгөөгөө үнийг тогтоон барих уриалгыг үл харгалзан үргэлжлүүлэхээр тохиролцжээ.

Өнгөрсөн Пүрэв гаригт болсон Сайд нарын түвшний 30 дугаар уулзалтын дараа гаргасан мэдэгдэлд наймдугаар сард олборлолтоо өдөрт 648 мянган торхоор нэмэгдүүлэхээр боллоо гэж цохон тэмдэглэжээ.

"Bloomberg"-ийн мэдээлснээр, газрын тосны хамгийн том хэрэглэгчид болох Хятад, Япон, Энэтхэг, АНУ өнгөрсөн онд зах зээлийн үнийг буулгахын тулд олборлолтоо цаашид нэмэгдүүлэхийг хүссэн ч “ОПЕК+”-ийн орнуудын сайд нар олборлолтыг аажмаар нэмэгдүүлэх анхны төлөвлөгөөгөө өөрчлөөгүй.

“ОПЕК+”-ийн Техникийн хороо өмнө нь 2022 онд нефтийн зах зээлд өдөрт 1.7 сая торх нефтийн илүүдэл бий болно” гэж таамаглаж буйгаа мэдэгдсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-07-01 46.147.101.102

75553260 _____ Сайн уу!!! Намайг Алиса гэдэг, би 21 настай) СЕКС загвар өмсөгч 18+))) Би нүцгэн зургаа авахуулах дуртай))) Миний зурганд үнэлгээ өгнө үү —- https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-07-01 213.87.163.29

!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж