“ОПЕК+” бүлгийн гишүүн орнуудын сайд нар сар бүр уулзаж, олборлолтынхоо хэмжээг шийдэж буй. Өнгөрсөн зургадугаар сарын эхээр болсон уулзалтаар “ОПЕК+” долоо, наймдугаар сард газрын тосны олборлолтоо өдөрт 648 мянган торхоор, есдүгээр сард 432 мянган торхоор нэмэгдүүлэхээр тохиролцсон юм.
“Синьхуа” агентлагийн мэдээлснээр, Нефть экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ болон түүний холбоотнууд /ОПЕК+/ ирэх наймдугаар сард нефтийн олборлолтын төлөвлөгөөгөө үнийг тогтоон барих уриалгыг үл харгалзан үргэлжлүүлэхээр тохиролцжээ.
Өнгөрсөн Пүрэв гаригт болсон Сайд нарын түвшний 30 дугаар уулзалтын дараа гаргасан мэдэгдэлд наймдугаар сард олборлолтоо өдөрт 648 мянган торхоор нэмэгдүүлэхээр боллоо гэж цохон тэмдэглэжээ.
"Bloomberg"-ийн мэдээлснээр, газрын тосны хамгийн том хэрэглэгчид болох Хятад, Япон, Энэтхэг, АНУ өнгөрсөн онд зах зээлийн үнийг буулгахын тулд олборлолтоо цаашид нэмэгдүүлэхийг хүссэн ч “ОПЕК+”-ийн орнуудын сайд нар олборлолтыг аажмаар нэмэгдүүлэх анхны төлөвлөгөөгөө өөрчлөөгүй.
“ОПЕК+”-ийн Техникийн хороо өмнө нь 2022 онд нефтийн зах зээлд өдөрт 1.7 сая торх нефтийн илүүдэл бий болно” гэж таамаглаж буйгаа мэдэгдсэн билээ.
Холбоотой мэдээ