Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ гаргасан шийдвэрээсээ буцсан нь сошиал ертөнцөд инээдэм болж байна. Тэрээр Өмнөд Солонгосын MBC телевизээр олны танил болсон, жүжигчин Юү Түн-ийг "Аялал жуулчлалын элч"-ээр өргөмжилж, зургаа оруулж байсан юм. Юү Түн нь 60 настай бөгөөд хэдэн жилийн өмнө түүнийг эхнэрээ Монгол руу хөөж явуулсан гэсэн мэдээлэл цацагдан, олны анхааралд өртөж байсан юм. Тэрээр долоон удаа гэрлэж байжээ. Тиймээс нэргэсэн хойно нь хашгирав гэгчээр өргөмжлөлөө цуцалжээ.
Энэ тухай Б.Бат-Эрдэнэ сайд "БНСУ-ын иргэн Юү Түн-ийг Солонгосоос Монголд аялсан анхны аялагч жүжигчин бөгөөд судалгаагаар солонгосчууд нэвтрүүлгийг нь үзээд Монгол Улсад аялаж үзсэн гэсэн үндэслэлээр өргөмжлөл олгосон.
Мөн өргөмжлөл олгосны дараа Монгол эмэгтэйчүүдтэй олон удаа гэр бүл болж байсан мэдээллүүд ирсэн бөгөөд 2022.06.21-ний өдөр буюу томилсоноос 4 хоногийн дараа Өргөмжлөлийг цуцалсан болно. Сайдын зүгээс томилсон тушаал гаргаагүй бөгөөд зөвхөн өргөмжлөл олгох үйл ажиллагааг хийсэн болохыг мэдэгдэе" гэсэн байна.
Ямар судалгаагүйгээр сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандсан нь ийнхүү олныг дургүйцлийг хүргэмэгц бантсан Б.Бат-Эрдэнэ сайд шийдвэрээ цуцалжээ. Энэхүү шийдвэр нь хуучны "гэр бүлийн байдал тогтворгүй" шалтагаар ажлаас нь халсантай ижилхэн хэрэг боллоо гэж иргэд сайдыг шоолж байна.
Холбоотой мэдээ