Сахар хүнийг хар тамхи шиг донтуулдаг | News.MN

Сахар хүнийг хар тамхи шиг донтуулдаг

Сахар хүнийг хар тамхи шиг донтуулдаг

Сахар хүнийг хар тамхи шиг донтуулдаг

Сахарын зохистой хэрэглээг амьдралдаа хэвшүүлэхгүй бол арьсны тууралт, шүдний өвчлөл, чихрийн шижин, таргалалт болон түүнээс үүдэх бусад эмгэгийг үүсгэдэг. Тэр бүү хэл цаашлаад зан араншинд ч нөлөөлөх боломжтой юм.

Монголд 100 хүн тутмын нэг нь чихрийн шижинтэй, хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй байна гэсэн судалгаа бий.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр насанд хүрсэн хүн өдөрт 30 гр-аас ихгүй сахар хэрэглэх ёстой. Гэтэл бид өдөрт дунджаар 60 гр буюу хэвийн хэмжээнээс хоёр дахин илүү сахар хэрэглэдэг аж. Сүүлийн 30 жилд дэлхий дахинд сахарын хэрэглээ 46 хувиар өссөн байна. Сүү, цагаан идээ, жимс, ногоо зэрэгт байгалийн сахар агуулагддаг бол зөгийн бал, сироп, жимсний шүүс зэрэгт нэмэлт сахар байдаг. Уг нэмэлт сахар нь биднийг донтуулж, сахараас хараат байдалд оруулдаг байна. Жишээлбэл, нэг зүсэм бялуунд 30 гр сахар, лаазтай коланд 27 гр сахар агуулагддаг.

Амттай болгож, хадгалах хугацааг уртасгахын тулд төрөл бүрийн бодис, сахар, давс нэмж гаргасан бүтээгдэхүүнийг хэт боловсруулсан хүнс гэж нэрлэдэг. Танд бухимдсан, нойргүй эсвэл ядарсан үедээ амттан идмээр санагдаж байсан удаа бий юу?

Энэ талаар Принстоны их сургуулийн профессор Барт Хобел судалжээ. Судалгааны явцад хүн чихэрлэг хүнснээс хэт хамааралтай болдог шалтгаан бол допамин гэж тогтоожээ. Допамин гэдэг нь амттай хоол идэх, амжилтанд хүрэх, хийх ёстой байсан ажлуудаа бүгдийг дуусгах зэрэг үед тархинд таашаалын мэдээллийг дамжуулах үүрэгтэй бодисыг хэлдэг. Илүү их допамин ялгаруулахын тулд амттан идсэнээр хүн чихрээс хараат болдог байна.

Тархи, мэдрэлийн тогтолцоонд эндорфин хэмээх даавар ялгарснаар тав тухгүй байдлыг түр зуур намжаадаг. Даавар ялгарч дууссанаар бие дахин сульдаж, сэргэхийн тулд тархи чихэр нэхэж эхэлнэ. Ингээд бодохоор сахарын хамааралтай болох нь хар тамхи, никотинд донтохтой адил юм. Сахар нь амны хөндий, яс сийрэгжилт, чихрийн шижин, бодисын солилцооны эмгэг, элэгний үйл ажиллагаа, өөхлөлт, зүрх судас, тулай, арьс, нойр зэрэгтэй  холбоотой өвчлөлүүдийг үүсгэдэг. Тиймээс сахарын зөв хэрэглээтэй байх нь хамгийн чухал.

Чихрийн эрүүл хэрэглээний талаар зөвлөмж:

  1. Хоолны дараа амттай зүйл идмээр санагдвал сэргээшгүй, ургамлын гаралтай цай уугаад үзээрэй. Бүлээнээр нь, удаан шимж уувал хоолны дараа амттан идэх хүсэл дарагддаг.
  2. Тогтмол цагт эрт орондоо орж сурвал орой өлсөхгүй.
  3. Аль болох гэртээ хоол идэж байх нь зүйтэй. Гэрийн хоол гадуур зардаг хоолноос илүү шингэц сайтай байдаг.
  4. Өдрийн хамгийн хүнд хоолыг гурван цагаас өмнө идэж хэвших. Оройн хоол аль болох хөнгөн байх тусмаа сайн.
  5. Хоолыг удаан зажилж, үнэрлэж таашааж идэх нь илүү цадсан юм шиг мэдрэмж төрүүлэхэд тустай.

Г.Бүжинлхам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-07-02 213.87.147.162

))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж