Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сарынхаас 1.4 хувиар өсөв

Хуучирсан мэдээ: 2022.07.01-нд нийтлэгдсэн

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сарынхаас 1.4 хувиар өсөв

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сарынхаас 1.4 хувиар өсөв

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны тавдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 15.1, өмнөх оны эцсийнхээс 7.9, өмнөх сарынхаас 1.4 хувиар нэмэгджээ.

Оны мөн үеийнхээс 15.1 хувиар нэмэгдэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18 (мах, махан бүтээгдэхүүн 6.7 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 25.7 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 9, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 13.5, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 10.7, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.1, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 25.6 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Энэ оны тавдугаар сард өмнөх оны эцсийнхээс 7.9 хувиар нэмэгдэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 12.6, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 3.7, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 6.8, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 9.1, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 10.6 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Өнгөрсөн тавдугаар сард өмнөх сарынхаас 1.4 хувиар нэмэгдэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.9, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 0.8, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.7, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 1.4 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн аж.

Инфляцийн түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны тавдугаар сард улсын хэмжээнд 15.1 хувь гарсны 5.3 нэгж хувь буюу 35.1 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж