Улсын өмгөөлөгчийн цалинг прокурортой дүйцүүллээ

Хуучирсан мэдээ: 2022.07.02-нд нийтлэгдсэн

Улсын өмгөөлөгчийн цалинг прокурортой дүйцүүллээ

Улсын өмгөөлөгчийн цалинг прокурортой дүйцүүллээ

Хууль зүйн туслалцааны хуулийн шинэчилсэн найруулга эцэслэн батлагдлаа. Тодруулбал, УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар /2022.07.01/ эцэслэн баталлаа. Уг хууль энэ оны аравдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн хэрэгжинэ. Тус хуулийн төсөлд төрөөс төлбөрийн чадваргүй иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж буй хууль зүйн туслалцааг зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчаар хязгаарлахгүй аж.

Хуулийн төслийн онцлох зүйл заалтаас дурдвал:

-Эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэг /хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг/, 16 дугаар бүлэг /хүүхдийн эсрэг гэмт хэрэг/-т заасан гэмт хэргийн арван найман насанд хүрээгүй хохирогч,

-Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/, 13.1 дүгээр зүйл /хүн худалдаалах/-т заасан гэмт хэргийн төлбөрийн чадваргүй хохирогч, эсхүл хохирогч хүүхэд,

-Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болон газар өмчлөх эрх нь зөрчигдсөн захиргааны хэргийн төлбөрийн чадваргүй оролцогч, түүнчлэн гэмт хэргийн гэрч хүүхэд,

-Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйл /гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих/, 6.20 дугаар зүйл /хүүхдийн эрхийг зөрчих/-д заасан зөрчлийн улмаас эрх нь зөрчигдсөн болон Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан эрсдэлт нөхцөлд буй хүүхдэд үзүүлэхээр тогтоож, хамрах хүрээг өргөжүүлсэн.

Уг хууль хэрэгжсэнээр дээр дурдсан иргэдийн хууль зүйн туслалцаа авах эрх бүрэн хангагдаж, хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг тэгш, хүртээмжтэй хүргэх хууль, эрх зүйн орчин бүрдэж байна.

Мөн улсын өмгөөлөгчийн цалин хөлсийг прокурорын албан тушаалтны цалинтай дүйцэхүйц байхаар тусгажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж