Дуучин Тейлор Свифт таван жилийн турш үерхэж буй найз залуу Жо Алвинтай сүй тавьсан гэж эх сурвалж “The Sun” сэтгүүлд мэдээлжээ. Тейлор 2016 оны сүүлээр Нью Йорк хотод болсон “Met Gala” тоглолтын үеэр анх Жотой уулзсан гэсэн цуурхал тарсан. Үүний дараа 31 настай "Найзуудтайгаа ярилцах" шоуны одтой болзож эхэлсэн байна. Тейлор сүүлийн үед сүйн бөгж мэт алмаазан шигтгээтэй бөгжийг ихээхэн зүүх болсон нь камерын дуранд буусан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр хосууд маш их аз жаргалтай байгаа ба зөвхөн ойрын найзууддаа сүй тавьсан талаар ярьсан байна. Эх сурвалж нь хосуудын эртний найз бөгөөд тэд сүй тавиад хэдэн сарын хугацаа өнгөрсөн гэв. Тейлорын хувьд хайр дурлалын харилцаагаа камерын дурангаас нуух сонирхолтой байгаа аж. Учир нь өмнөх үерхлүүд нь олон нийтийн нүдэн дээр байсан тул хүмүүс салах болгонд нь Тейлороор хошигнодог байсан юм. Тиймээс түмнээс нууцаар хайртай залуутайгаа үерхсэн нь бүтэн 5 жилийн нүүрийг үзэж, сүй тавьж чадсан байна.
Эх сурвалж: Daily Mail
Холбоотой мэдээ