Шоколадны хамгийн том үйлдвэр гэдэсний бактерын улмаас хаагдав

Хуучирсан мэдээ: 2022.07.01-нд нийтлэгдсэн

Шоколадны хамгийн том үйлдвэр гэдэсний бактерын улмаас хаагдав

Шоколадны хамгийн том үйлдвэр гэдэсний бактерын улмаас хаагдав

Бельги улсад төвтэй шоколадны хамгийн том үйлдвэр Барри Каллебаутад салмонелла гэдэсний бактер илэрсэн учраас үйл ажиллагаагаа зогсоолоо. Эл үйлдвэрээс бидний сайн мэдэх “Hershey”, “Mondelez”, “Nestle”, “Unilever” зэрэг брэндийн шоколадыг үйлдвэрлэн гаргадаг.

Барри Каллебаут үйлдвэр нь 13 мянган ажилчинтай. Нийт 73 брэнд эндээс бүтээгдэхүүнээ хүлээж авдаг аж. Салмонелла бактертай бүтээгдэхүүн авсан байж болзошгүй үйлчлүүлэгчидтэйгээ холбоо барина гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр /2022.07.01/ мэдэгдлээ.

Их Британид хэдэн сарын өмнө “Kinder Surprise” өндгөн шоколаднаас мөн салмонеллезийн бактер илэрч, хэрэг нь одоо хүртэл мөрдөн байцаалтын шатандаа явж байна. Өндгөн шоколаднаас болж таваас доош насны 70 хүүхэд хоолны хордлого авсан гэж мэдэгдсэн. “Kinder Surprise”-ийн салмонеллагийн тохиолдлоос авсан дээж нь Бельги дэх үйлдвэртэй ижил төрлийнх юм байна.

Эх сурвалж: DAILY STAR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж