Хот хоорондын тээвэрт нэмэлт автобус явуулж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.22-нд нийтлэгдсэн

Хот хоорондын тээвэрт нэмэлт автобус явуулж байна

Хичээл, сургууль эхлэхтэй холбоотойгоор жил бүрийн наймдугаар сарын 15-наас орон нутгаас нийслэлийг зорих зорчигчдын тоо эрс өсдөг тул “Драгон” авто вокзал төвөөс баруун аймгуудын чиглэлд явж байгаа автобусны тоог нэмжээ. Тодруулж хэлбэл, өдөрт нэг автобус аймгийн төвөөс хот руу хөдөлдөг байсныг хоёр болгож нэмэгдүүлсэн аж. Мөн зорчигчдын урсгал хот руу “шуурч” байгаагаас нийслэлээс орон нутаг руу явах автобус зорчигчгүй шахам явж буй тухай “Драгон” авто вокзал төвийн дарга хэлж байна. Одоогоор хот хоорондын зорчигч тээврийн тээвэрлэлтийн үнэд өөрчлөлт ороогүй. Төв аймгаас-Улаанбаатар руу том оврын автобусаар зорчиход 1500 төгрөг, Хөвсгөл аймгаас-Улаанбаатар хот руу зорчиход 26500 төгрөг, Баян-Өлгий аймгаас-Улаанбаатар хот руу зорчиход 85500 төгрөгийн хөлс төлж буй ажээ. Энэ нь газрынхаа хол, ойроос хамаарч, тогтоосон үнэ гэнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж