Хятадын тэнгисийн цэргийн хөлгүүд Японыг 20 хоног тойрчээ

Хуучирсан мэдээ: 2022.07.01-нд нийтлэгдсэн

Хятадын тэнгисийн цэргийн хөлгүүд Японыг 20 хоног тойрчээ

Хятадын тэнгисийн цэргийн хөлгүүд Японыг 20 хоног тойрчээ

Хятадын тэнгисийн цэргийн гурван хөлөг онгоц өнгөрсөн долоо хоногт Японыг тойрч явжээ. Тодруулбал, хоёр удирдлагатай пуужин устгагч, хангамжийн хөлөг онгоц Окинавагийн гол арал болон Японы баруун өмнөд хэсгийн Мияако арлын хооронд явж, 20 орчим хоног тойрон эргэлдсэн байна. Эцэст нь өчигдөр /2022.06.30/ Зүүн Хятадын тэнгист нэвтэрсэн бөгөөд ямар учиртай ийм үйлдэл хийсэн болохыг Японы Батлан хамгаалах яам шалгаж байна.

Японы усан хилийн ойролцоо Бээжин болон Москвагийн цэргийн ажиллагаа эрчимжих хандлагатай болсон тул Токио бэлэн байдалд байгаа гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдэв. Тухайлбал, өнгөрсөн сард Окинава арлын ойролцоо байдаг Хятадын нисэх онгоц тээвэрлэгч Ляонин хөлгөөс 12 хоногийн турш сөнөөгч онгоцнууд хөөрч, буужээ.

Хятадын тэнгисийн цэргийн флотод сонор сэрэмжтэй байхыг сануулах үүднээс Японы өөрийгөө хамгаалах хүчний хөлөг болон нисэх онгоцууд зургадугаар сарын 12, 13-ны өдрүүдэд арлуудыг тойрч явсан байна. Нэгдсэн штабаас мэдээлснээр, цагийн зүүний дагуу буюу өмнөд хэсгийн Кьюшью арлаас Цүшима хоолойгоор дамжин тойрчээ.

Японы Батлан хамгаалахын сайд Нобүо Киши зургадугаар сарын эхээр Сингапурт Хятадын Батлан хамгаалахын сайдтай уулзсан. Уулзалтын үеэр тэрбээр Хятад, Оросын стратегийн бөмбөгдөгч онгоцнууд Японы ойролцоо ниссэнд санаа зовж буйгаа илэрхийлжээ.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж