3000 талибан дээд хэмжээний уулзалт хийв

Хуучирсан мэдээ: 2022.07.01-нд нийтлэгдсэн

3000 талибан дээд хэмжээний уулзалт хийв

3000 талибан  дээд хэмжээний уулзалт хийв

Афганистаны нийслэл Кабул хотноо өчигдөр /2022.06.30/ 3000 талибан эрэгтэй цугларч, дээд хэмжээний уулзалт хийв. Энэ нь Талибанчууд засгийн эрхийг гартаа авснаас хойших Исламын шашны зүтгэлтнүүд болон омгийн ахлагч нарын анхны томоохон цугларалт юм.

Афганистанд 20 сая орчим эмэгтэй хүн бий. Гэвч энэхүү уулзалт арга хэмжээнд нэг ч эмэгтэй хүн оролцохгүй, эрчүүд нь эмэгтэйчүүдийг төлөөлж оролцоно гэж Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Абдул Салам Ханафи хэлжээ. Өөр өөр үзэл бодолтой хүмүүс цугларсан энэхүү арга хэмжээ нь Афганистаны тогтвортой байдал, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэхэд эерэг алхам болно гэж тэд үзэж байна.

“Эмэгтэйчүүд бол бидний ээж, эгч нар. Бид тэднийг маш их хүндэлдэг. Тэдний хөвгүүд цугларалтанд оролцож байгаа нь тэд ч бас оролцож байна гэсэн үг юм” гэж Абдул Салам Ханафи хэлсэн байна.

Энэ удаагийн уулзалтаар Исламын засаглал, эдийн засаг, улс орны нийгмийн бусад асуудлыг хэлэлцэнэ. Харин охидын боловсрол, эмэгтэйчүүдийн эрхийг тойрсон асуудлуудыг хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байна. Уулзалт хэвлэл мэдээллийнхэнд хаалттай болно.

Талибанчууд өнгөрсөн гуравдугаар сард охидын боловсролыг түдгэлзүүлж, эмэгтэйчүүдэд нөмрөг нөмөрч явахыг тушаасан. Тэр бүү хэл эрэгтэй харгалзагчгүйгээр гэрээсээ 70 км зайд явахыг нь хоригложээ. Эмэгтэйчүүд улс төр, нийгмийн амьдралд оролцох боломж нь ч хумигдсан. АНУ тэргүүтэй гадаадын орнууд эдгээр шийдвэрээ цуцалж, илүү хүртээмжтэй засгийн газар байгуулахыг Талибуудаас шаардаад буй.

Гэвч Талибаны удирдагчид энэхүү шаардлагыг няцааж, эдгээр нь Афганистаны соёл, Исламын хууль тогтоомжийн дагуу байгаа гэж мэдэгджээ.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж