Украин, Орос дайнд олзлогдсон цэргүүдээ солилцов

Хуучирсан мэдээ: 2022.07.01-нд нийтлэгдсэн

Украин, Орос дайнд олзлогдсон цэргүүдээ солилцов

Украин, Орос дайнд олзлогдсон цэргүүдээ солилцов

Украин, Оросын тал дайнд олзлогдсон цэргүүдээ солилцсоноор Киев 144 цэргээ эрх чөлөөтэй болгов. Тус 144 украин цэргийн 95 нь Мариуполийн Азовсталь гангийн үйлдвэрт тулалдаж байжээ. Олзлогдсон украин цэргүүдийн дийлэнх нь хүнд шархадсан, бууны хэлтэрхийн шарх, тэсэлгээний гэмтэл, түлэгдэлт, яс хугарах, гар хөлөө тайруулсан байсан гэж “ГУР” товчилсон агентлаг Лхагва гаригт “Telegram” дээр мэдэгдэв.

Олзлогдсон цэргүүд солилцсон талаар Оросын талаас мэдэгдэл хийгээгүй байна. “ГУР” товчилсон агентлагийн мэдээлснээр энэхүү солилцоо нь дайн гарснаас хойших хоёр орны анхны томоохон хамтарсан ажиллагаа болсон гэв. Украины Ерөнхий сайд Денис Шмигал “Telegram” дээр харилцан солилцсоноо баталж, цэргүүдийг суллах ажил төвөгтэй байсан гэж мэдэгдэв. Украины зүүн хэсэгт хэдэн зуун украинчууд хоригдож байгаа хэвээр.

Гэхдээ тэдний яг хаана байгаа нь тодорхойгүй байна. Ялангуяа Мариуполь болон түүний Азовсталь гангийн үйлдвэрийг хамгаалж байхдаа бүслэлтэд орж, Оросын цэргүүдэд зэвсгээ хураалгахаас өөр аргагүйд хүрсэн украин цэргүүдийн хувь заяанд Киев санаа зовж байна.

Эх сурвалж: Aljazeera 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж