Түгжрэлд алдсан боломжийн өртөг 3.8 их наяд төгрөгт хүрчээ

Хуучирсан мэдээ: 2022.07.01-нд нийтлэгдсэн

Түгжрэлд алдсан боломжийн өртөг 3.8 их наяд төгрөгт хүрчээ

Түгжрэлд алдсан боломжийн өртөг 3.8 их наяд төгрөгт хүрчээ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус VII хуралдаан эхэлж дараах асуудлаарлуудаар  хэлэлцэх дарааллыг тогтоожээ. Үүнд:

-Түгжрэлээс үүсэх нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, алдагдсан боломжийн өртөг тооцсон аргачлал, арга зүйн судалгааны үр дүнг иргэд олон нийт аж ахуйн нэгж байгууллага, эрдэмтэн судлаачид болон нутгийн удирдлагын байгууллагуудад танилцуулахыг дэмжих тухай танилцуулга

 – “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл”-ийн танилцуулга

 – Нийслэл Улаанбаатар хотын “Шинэ тойрог зам барих төсөл”-ийн танилцуулга

 – Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлыг хэрэгжүүлэх      чиглэл батлах тухай

 – Иргэдийн шилжилт хөдөлгөөний талаарх саналыг дэмжих тухай

– Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн талаарх саналыг дэмжих тухай

 – Авто зам ашигласны төлбөрийн талаар авах зарим арга хэмжээний тухай

 – Авто зогсоолын талаар авах зарим арга хэмжээний тухай

– Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай багтана.

Түгжрэлээс үүсэх нийгэм эдийн засаг, байгаль орчин хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл алдагдсан боломжийн өртөг тооцсон аргачлал, судалгааны үр дүнгийн талаар нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Б. Одсүрэн танилцууллаа.

Улаанбаатар хот  Монгол улсын нийт газар нутгийн хэмжээний 0.3 хувийг эзэлдэг ч нийт хүн амын 47.6 хувь нь хотод амьдардаг. Хүн амын хэт төвлөрөл үүссэнээр сүүлийн 10 жилд Улаанбаатар хотод бүртгэлтэй авто тээврийн хэрэгслийн тоо 2.4 хувиар өссөнөөр  хотын авто замын сүлжээний багтаамжаас хоёр дахин хэтэрсэн гэсэн судалгаа гарсан. Хотын түгжрэл нэмэгдэхийн хэрээр улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил, хүрээлэн буй орчин, иргэдийн эрүүл мэнд, боловсрол, өрхийн  орлогод сөргөөр нөлөөлж эхэллээ.

Тээврийн хэрэгслээс ялгардаг бохирдлын дийлэнх нь нүдэнд үл үзэгдэх хийнүүд байдаг бөгөөд хүний биед хортой хийнүүдийн 80-90 хувийг яндангаас ялгаруулдаг. Эдгээрээс хамгийн хортойд нүүрстөрөгчийн дутуу исэл, нарийн ширхэгт тоосонцор, азотын давхар исэл, хар тугалга, бензаприн, хүнд металл, хүхрийн давхар исэл зэрэг бодисууд багтдаг. Нүүрсхүчлийн хий нь хүний биед шууд сөргөөр нөлөөлдөггүй боловч дэлхийн уур амьсгалд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлийн нэг юм. Тээврийн хэрэгслээс үүдэж буй өөр нэг бохирдол нь дуу чимээний бохирдол юм. Улаанбаатар хотын дуу чимээний бохирдлын 60 хувийг авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй бохирдол үүсгэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөгдсөн хэмжээнээс хоёр дахин их байна. Удаан хугацаанд дуу шуугиантай газар амьдрах нь иргэдийн нойрны чанар алдагдаж, ядрах, эрч хүчгүй болох, осол аваарт өртөх гэх мэт хүний эрүүл мэндэд ноцтой сөргөөр нөлөөж байгааг дэлхий эрүүл мэндийн байгууллагаас дурдсан байна. Үүнийг зөвхөн мөнгөн хэмжээнд дүйж алдагдсан боломжийн өртгөөр хэмжиж үзвэл,

  1. Зорчигчдын цаг хугацааны алдагдсан боломжийн өртөг
  2. Шатахууны алдагдсан боломжийн өртөг
  3. Тээвэр ложистик цаг хугацааны алдагдсан боломжийн өртөг
  4. Нийгмийн эрүүл мэндэд учруулж буй алдагдсан боломжийн өртөг
  5. Нөөцийн үр ашиггүй хуваарилалтын алдагдсан боломжийн өртөг зэрэг зардлуудаар тооцож гаргалаа.

Үүний дагуу тооцоход Улаанбаатар хотын түгжрэлийн алдагдсан боломжийн өртөг 3.8 их наяд төгрөг болж хотын дотоодын нийт бүтээгдэхүүний 16%, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 9% тэнцэхүйц хэмжээнд хүрсэн байна. Энэ тооцоо нь зөвхөн мөнгөн дүнгээр хэмжиж болохуйц өртгийг харуулсан болно. Зөвхөн 2022 оны байдлаар түгжрэлийн өртгийг улаанбаатар хотын хүн амын тоонд харьцуулахад нэг хүнд ногдох өртөг 2.5 сая, нэг өрхөд ногдох өртөг 9.2 сая төгрөг гарсан байна.

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж, тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төслийг нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Б.Батзориг танилцууллаа.

Монгол Улс, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлд үлэмж нөлөө үзүүлэх масс транзит буюу хөнгөн галт тэргийг нэвтрүүлэх талаар 1979 оноос хойш ярьж эхэлжээ. Масс транзитын талаар 2007, 2013, 2017 онуудад тодорхой хэмжээний судалгаанууд хийгдэж хамгийн сүүлд 2022 оны гуравдугаар сард нийтийн тээвэрт тулгуурт байгууламж бүтээх масс транзитыг нэвтрүүлэх энэхүү төслийг өргөн мэдүүлж байна. Төслийн нийт хүчин чадал нь гурван чиглэлд  49.9 км урттай нийт 31 буудал бүхий энэ төслийг 2022-2030 оны хооронд барьж явуулахаар төлөвлөж байна.

Төслийн нэгдүгээр үе шат болох 18.1 км урттай нийт 15 буудал бүхий төслийг энэ оноос 2024 он хүртэл барьж явуулахаар төлөвлөсөн. 13.6 км тулгуурт гүүрэн хэсэг дээр 4.5 км нь газрын түвшинд байхаар төлөвлөж байна. Нийслэл Улаанбаатар хотын нөхцөлд тохирсон байхаар техникийн шийдлийг хийж байна. Үүнтэй холбоотой нэгдүгээр шатны санхүүжилтийг бид урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлээр 926 сая ам.доллар байхаар төлөвлөж байна. Төслийн барилга угсралтын ажлыг ирэх оны мөн үеэс эхлэн 2024 оны арванхоёрдугаар сард дуусахаар төлөвлөж байна. Төслийн ач холбогдол нь,үйл ажиллагааны явцад нийтдээ 6000 орчим ажлын байрыг шинээр бий болгож, төслийн үйл ажиллагаа жигдэрсэн үед нийтдээ 800 орчим шинэ ажлын байр бий болно гэж үзэж байна. Нийслэлийн түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулах зорилтын 25 хувь нь хэрэгжинэ. Дөрвөн жилийн хугацаанд хөдлөх бүрэлдэхүүний мөнгийг олох боломжтой.

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах , төвлөрлийг сааруулах ажлыг хэрэгжүүлэх чиглэл батлах тухай тогтоолын төслийг нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Б. Одсүрэн танилцууллаа.

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах , төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд нийтдээ 22 төрлийн судалгааны ажлыг хийж дууссан. Тус судалгаанд үндэслэн улаанбаатар хотын түгжрэл төвлөрлийг сааруулах үндсэн чиглэлийг боловсруулж дууссан. Дунд хугацааны чиглэлийн 4 бүлэг, 109 дэд бүлэг арга хэмжээтэй чиглэлийн бодлогын бичиг баримт боловсруулсан. Энэ асуудлыг дэмжиж өгнө үү гэж НИТХ-д өргөн барьж байна. Таваас долоон жилийн хугацаанд хийж дуусна.

Хамтарсан хорооны санал дүгнэлтээр нийтийн тээврийн хэрэгсэлд унадаг дугуй, скүүтерийн хэрэглээг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн эхний нэгээс хоёр жилд татварын хөнгөлөлт үзүүлэх, ЕБС, их, дээд сургуулиудын замын чиглэлд скүүтер, унадаг дугуйн замын чиглэл бий болгох зэргийг чиглэлийн хоёрдугаар бүлэгт нэмж оруулахаар санал гаргасан байна.

Г.Бүжинлхам 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж