Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу системийн нөлөө бүхий банкууд 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани болж, хөрөнгийн зах зээл дээр IPO хийсэн байх үүрэгтэй.
Үүний дагуу системийн ТОП5 банк нээлттэй хувьцаат компани болохоор бэлтгэл ажлуудаа хангаж АQR буюу Активын чанарын үнэлгээг хийлгэж эхэлсэн билээ. Тэгвэл ТОП5 банкны нэг болох Төрийн банк бусдыгаа манлайлан нээлттэй хувьцаат компани болох бэлтгэлээ базаан өчигдөр буюу зургаадугаар сарын 30-нд эрх бүхий гурван байгууллага болох Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржид үнэт цаасны танилцуулгаа өгсөн байна. Хуулийн хүрээнд тус гурван байгууллагаас зөвшөөрөл гарсны дараа нээлттэй хувьцаат компани болох эрх үүсэх юм.
Сүүлийн жилүүдэд идэвхжээд байгаа хөрөнгийн зах зээлийн тоглогчдын хувьд банкуудын хувьцааг тэсэн ядан хүлээж байгаа билээ.
Холбоотой мэдээ