“Хам шинжээс шалтгаалсан харвалт их байна”

Хуучирсан мэдээ: 2022.07.01-нд нийтлэгдсэн

“Хам шинжээс шалтгаалсан харвалт их байна”

“Хам шинжээс шалтгаалсан харвалт их байна”

Эрүүл мэндийн яамнаас сар тутамд цаг үеийн мэдээлэл өгч байгаа. Тухайлбал, иргэдээс ирсэн санал гомдол болон хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлж буй билээ.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг:

-Засгийн газрын 11-11 төвд иргэдээс эрүүл мэндийн салбартай холбоотой гомдол мэдээллийн дуудлага нийт 144 өргөдөл, хүсэлт ирсэн. Зургадугаар сард ирсэн дуудлагын 60 гаруй хувь нь гомдол байна. Хамгийн их өргөдөл, гомдол авсан байгууллагуудад Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв байгаа юм.

Эмчилгээ үйлчилгээ, цаг авах, эмч ажилчдын харилцаатай холбоотой зэрэг асуудлаар иргэд ханддаг. Тиймээс зохих арга хэмжээг авч ажиллахдаа иргэдтэй буцаж холбогдож байна.

УНТЭ-ийн захирал Б.Хишигжаргал:

-Эмнэлэгт ирж байгаа гомдлын дийлэнх нь цахим цаг олголттой холбоотой. Мөн лист зэрэг магадлагааны бичиг цахимжсан талаар иргэд хангалттай мэдээлэлгүй байна. Үүнээс гадна эрт илрүүлгийн үзлэг оношилгоог нэмэх талаар иргэд их хандлаа. Нэгдүгээр төв эмнэлэг иргэдэд чирэгдэл учруулахгүй үйлчлэх тал дээр онцгой анхаарч байгаа. Гэхдээ ачаалал зэргээс хамаарч зайлшгүй нөхцөл байдалд асуудал үүсч байна.

Иргэдэд мөн зөвлөмж мэдээллийг хангалттай өгөх тал дээр анхаарах хэрэгтэй байна. Тухайлбал, зарим хагалгааны зардлын төлбөрийг иргэн эрүүл мэндийн даатгалаар хөнгөлүүлэх боломжгүй гэх мэт.

Үүнээс болж эмч, өвчтөний хооронд үл ойлголцол үүсч байна. Тэгэхлээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээний талаар мэдээллийг сайн өгөх хэрэгтэй.

Өнөөдрийн ЭМЯ-ны хурлаар зүрх судасны өвчлөл өндөр байгаа төдийгүй харвалтаас шалтгаалах нас баралт өндөр байгаа учраас иргэд эрт илрүүлэгт зайлшгүй хамрагдахыг уриаллаа. Мөн цус өтгөрөлтэй холбоотой харвалт ихэсч байгааг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж