Дирк Нийбел Дархан хотод айлчиллаа

Хуучирсан мэдээ: 2010.08.22-нд нийтлэгдсэн

Дирк Нийбел Дархан хотод айлчиллаа


Монгол Улсын Засгийн газрын урилгаар Холбооны бүгд найрамдах Герман улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд ноён Дирк Нийбел тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад энэ сарын 19-23-ны өдрүүдэд айлчилж байгаа. Төлөөлөгчид өнөөдөр өглөө Амарбаясгалант хийдийг үзэж, Монгол Улсын түүх соёлын талаар танилцсан бөгөөд Дархан хотын гэр хороололд очиж, Бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн зээл авагч иргэдтэй уулзан санал бодлоо солилцжээ.  Энэ үеэр Бүс нутгийн эдийн засгийн хөгжилтэй хууль, эрх зүйн төсөл болон Санхүүгийн кадастрын тогтолцоог бэхжүүлэх төслүүдтэй хэрхэн уялдаж, холбогдож буйг танилцуулсан байна.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж