Ц.Элбэгдорж Ази, Номхон далайн АН-ыг хариуцахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2022.07.01-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж Ази, Номхон далайн АН-ыг хариуцахаар болжээ

Ц.Элбэгдорж Ази,  Номхон далайн АН-ыг хариуцахаар болжээ

Ардчилсан, баруун төвийн үзэл баримтлалтай намуудын өнгөрсөн сард хуралдаж, дэлхийн улс төр, геополитик, эдийн засаг, Украин-Оросын дайны талаар чуулсан байна.  Тодруулбал, Олон улсын Ардчилсан холбооны хурал өнгөрөгч зургадугаар сарын 26-29-ны хооронд Германы Берлин хотноо болсон. Энэхүү хурал баруун төвийн үзэл баримтлалтай намуудын хувьд онцгой ач холбогдолтой, анхаарлынх нь төвд байлаа. Уг чуулга уулзалт хоёр жил өнжсөний эцэст энэ жил өргөн хүрээнд болсон байна.

 Цар тахал, дайн байлдаанаас үүдэлтэй дэлхий дахинд хүний эрх, эрх чөлөө улам зөрчигдөж, ардчилалд эрсдэл тулгарч буй. Энэ нь Монголыг ч тойроогүй. Өнгөрсөн хоёр жил цар тахлыг хоригоос болж хүний эрх, эрх чөлөөнд халдах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хязгаарлах хууль цагдаагаар айлгаж, дарамтлах явдал ч цөөнгүй гарсан.

Олон улсын Ардчилсан холбооны гишүүн 56 оронд байдаг бөгөөд Монгол Улс 1993 онд элссэнээс хойш байнгын оролцоотой, байр сууриа илэрхийлж ирсэн. Энэ жил Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж урилгаар оролцсон. Тэрбээр хуралд Украин-Оросын талаар байр сууриа илэрхийлсэн байна. Хурлын үеэр дэлхийн ардчилагчид, баруун төвийн үзэл баримтлалтай намуудын төлөөлөгчидтэй уулзаж санал солилцжээ.  Мөн тус холбооны үйл ажиллагаа болон уг хурлын талаар нүүр номдоо дэлгэрэнгүй тайлбар бичсэн байна.

-Дэлхийн Ардчилсан Холбоо. Баруун төв, эрх чөлөөний төлөө намуудыг нэгтгэсэн хамгийн хүчирхэг байгууллага. Гурван хоног Берлинд хуралдлаа. Берлиний хана, Бранденбургийн хаалга, Рейхстаг гээд түүхэн газрууд сонгожээ.

Чухал шийдвэрүүд гаргалаа. Шинээр элсэх гишүүн намуудыг баталж, Лондоны Тунхагт гарын үсэг зурж ёслохыг уламжлалын дагуу үйлдэв. Украйн, Гүрж, Балканы асуудлаар тогтоол гаргаж, гүйцэтгэх зөвлөл, удирдах бүрэлдэхүүнээ шинэчилж, бүрэн эрхийг нь сунгаж, бас шинээр баталлаа.

-Монгол Улс, Ардчилсан намын хувьд энэ байгууллагад 1993 оноос гишүүнчлэлтэй болж, тасралтгүй 30 дахь жилдээ идэвхтэй ажиллаж байгаа юм. Энэ байгуулагыг 1980-аад оны эхээр Рейган, Тэтчэр, Коль, Накасонэ, эцэг Буш зэрэг баруун төвийн үзлийн домогт манлайлагчид үүсгэн байгуулсан бөгөөд тийм үзэл санаа бүхий намуудыг нэгтгэсэн олон улсын нэр нөлөө бүхий холбоо юм.

-Баруун төвийн үзэл, хүний эрх, эрх чөлөө, ардчилал, хуулийн засаглал, хувийн өмчийн халдашгүй байдлыг эрхэмлэдэг.

Гишүүн намууд нь дээрхи үзэл санаа, шийдвэр  тогтоол, дүрэм тунхагийн заалтыг ягштал баримталж хэрэгжүүлэх үүрэгтэй. Дарангуйллын эсрэг, эрх чөлөөний төлөө тууштай тэмцэж, Украйныг дэмжих асуудлаар гуйвалтгүй байр суурьтай байхаа  дахин нотоллоо.

Украйны нам ч шинээр гишүүн боллоо.Хурал ажил хэрэгч уур амьсгалаар дүүрэн болж өндөрлөв. Дараачийн уулзалтаа Вашингтонд хийхээр товлов. Мөн Киев, Улаанбаатарт уулзалдах саналыг гаргалаа. Хуралд үг хэлж, хэлэлцүүлэг бүрт оролцож, завгүй ажилцгаав. Өчүүхэн надад бас нэмэлт ачаа, өндөр хариуцлага, их итгэл үүрүүлэв. Ази, Номхон далайн ардчилсан, баруун төвийн намуудыг хариуцаж ажиллах үүрэг ногдуулав.

Тэрбээр Олон улсын Ардчилсан холбооны Ази, Номхон далайн ардчилсан, баруун төвийн намуудыг хариуцаж ажиллахаар болжээ. Энэ нь  ардчиллын алтан хараацай болох Ц.Элбэгдоржид, Монголын Ардчилсан намд өндөр итгэл хүлээлгэж буйн илрэл юм.  Зүүн Азийн бүс нутагтаа Монгол Улс баян бүрд гэгддэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд Монголын ардчилалд ч аюул заналхийлж буй. Үүний нэг жишээ нь АН-ыг хагарал. Гадны  бодлогоор АН-ын хүчийг Монголын ардчиллын үнэ цэнийг сулруулах сонирхолтой улстөрчид АН-д, Монголд ч цөөнгүй бий. Өнөөдрийн хувьд хүний эрх эрх чөлөө, ардчиллыг хамгаалж үлдэх нь АН-ын сэргэх, босох шалтгаан нь үүрэг нь болсон.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж