Хойд Солонгос: "COVID-19" нь Өмнөд Солонгосоос орж ирсэн зүйлээс үүдэлтэй гэв

Хуучирсан мэдээ: 2022.07.01-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос: "COVID-19" нь Өмнөд Солонгосоос орж ирсэн зүйлээс үүдэлтэй гэв

Хойд Солонгос: "COVID-19" нь Өмнөд Солонгосоос орж ирсэн зүйлээс үүдэлтэй гэв

Хойд Солонгос "COVID-19"-ын тархалтын гол шалтгааныг олсон гэв. Тус өвчнөөр өвчилсөн хүмүүс Өмнөд Солонгосын хил дээрх харь гаригийн зүйлд хүрснээр халдвар авсан гэж мэдэгджээ. Төрийн хэвлэл мэдээллийн “KCNA” нь "Дөрөвдүгээр сарын эхээр Ким овогтой 18 настай цэрэг, цэцэрлэгийн таван настай Ви овогтой хүүхэд Ифо-ри дахь хуаран болон орон сууцны хорооллын толгод дээр харь гаригийн зүйлтэй холбогдож, хүрсэн. Удалгүй тэд халуурч эхэлсэн. Мөрдөн байцаалтын явцад, дөрөвдүгээр сарын дундуур Кангвон хошууны Ифо-ри орчмын хүмүүс халуурч, "COVID-19″ авсан нь тогтоогдсон" гэж мэдээлсэн байна.

Тандалтын дүнгээс харахад дөрөвдүгээр сарын дундуур Кангвон мужийн Кумганг хошууны Ифо-ри орчмоос нийслэлд ирж байсан хэд хэдэн хүн халуурч, хавьтсан хүмүүсийн дунд халууралт эрс нэмэгдсэн аж. Хойд Солонгосын харь гаригийн мэт зүйл нь ухуулах хуудас, хүмүүнлэгийн тусламжаар дүүргэсэн агаарын бөмбөг байсан тухай хилийн алба мэдээлсэн байна. Тус бөмбөлгүүдийг хатуу хамгаалалтаар хилээр дамжуулдаг байжээ.

Гэвч үүнийг Өмнөд Солонгосын засгийн газар аюулгүй байдлын үүднээс 2020 онд зогсоосон. Өмнөд Солонгосын нэгдлийн яам өнгөрсөн Баасан гаригт "COVID-19" нь бохирдсон агаарын бөмбөлгөөр дамжин Хойд Солонгост нэвтрэх "боломжгүй" гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ Хойд Солонгос COVID-ийн дэгдэлт намжиж байна гэж мэдэгдэж байгаа ч энэ мэдэгдлийг үнэлэхэд хэцүү байна.

Эх сурвалж: Sky News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж