73 настай Вера Вангийн гоо үзэсгэлэн

Хуучирсан мэдээ: 2022.07.01-нд нийтлэгдсэн

73 настай Вера Вангийн гоо үзэсгэлэн

73 настай Вера Вангийн гоо үзэсгэлэн

Алдарт загвар зохион бүтээгч Вера Вангийн 73 насны төрсөн өдөр Даваа гаригт тохиосон. Тэрбээр Нью-Йорк хотноо ягаан өнгийн сэдэвт караоке үдэшлэг хийсэн бөгөөд зургуудаа инстаграмдаа хуваалцжээ. 73 настай гэхэд итгэмээргүй түүний дүр төрх шүтэх бишрэгчдийг нь алмайруулав. Төрсөн өдрийн гоёлоороо тэр жижигхэн ягаан богино өмд, дэгжин даашинз, мөнгөлөг өнгийн платформ өсгийт сонгожээ.

Вера Ван “Vogue” сэтгүүлд 17 жил, “Ralph Lauren”-д хоёр жил ажилласан. АНУ-даа урлагийн чиглэлээр тэргүүлдэг гэж болох Сара Лоуренс коллежийг Вера Ван 1970 он төгсөөд тэр даруйдаа “Vogue” сэтгүүлд редактороор орж, ажлын гараагаа эхэлж байв. 40 наснаасаа тэрбээр өөрийн брэндтэй болж, сүйт бүсгүйн хувцсаар дагнах болжээ. Сара Мишель Геллар, Алишиа Кэйс, Хилари Дафф, Клое Кардашиан зэрэг олон алдартан түүнээр хуримын даашинзаа урлуулсан.

Түүний зураг доор маш олон шүтэн бишрэгч нь сэтгэгдлээ бичжээ. “Хөгширдөггүй нууцаасаа хэлээч”, “70 насандаа тань шиг баймаар байна, хэзээ ч хөгшрөхгүй”, “Та жил ирэх тусам залуужиж байна. Эмэгтэйчүүд жил ирэх тусам сайн дарс шиг болдогт гайхах зүйл алга”, “Таны гадаад төрх бодит бус юм, гайхалтай” гэх мэтээр бичсэн байв.

Гоолиг галбираа хадгалах, өөгүй сайхан царайтай байх нууцаасаа Вера Ван олон жил хуваалцаж, зөвлөгөө өгсөн. Тэрбээр маш идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэдэг байсан тул сайхан бие галбир нь үүнтэй холбоотой гэдэг. Тодруулбал, Вера Ван залуудаа АНУ-д уран гулгагч, балетчин байжээ. Мэдээж түүний хэлэх хамгийн чухал зөвлөгөө бол сайн нойр, архи дарсны бага хэрэглээ гэв.

Вера Ван гоо сайхнаа гайхуулж буй нь анхны тохиолдол биш юм. Тэрбээр өмнө нь сүйт бүсгүйн гоёлын хувцасны загвар өмсөн тайзнаа алхаж шүтэн бишрэгчдээ алмайруулж байв.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж