Байдены утааны эсрэг үйл ажиллагааг хязгаарлав

Хуучирсан мэдээ: 2022.07.01-нд нийтлэгдсэн

Байдены утааны эсрэг үйл ажиллагааг хязгаарлав

Байдены утааны эсрэг үйл ажиллагааг  хязгаарлав

АНУ-ын Дээд шүүхээс Жо Байдены санаачилж хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах ажлыг хязгаарласан байна. Тус үйл ажиллагааг Байгаль орчныг хамгаалах агентлаг (EPA) явуулдаг байсан ч цаг уурын төлөвлөгөөнд ухралт үзүүлэв.

Жо Байден Дээд шүүхийн шийдвэрийг буруутгасан ч уур амьсгалын хямралыг даван туулах хүчин чармайлтаа зогсоохгүй гэж мэдэгдсэн байна. "EPA"-ийн эсрэг шийдвэрийг Баруун Виржиниагийн Бүгд найрамдах нам тэргүүтэй 18 муж болон тус улсын томоохон нүүрсний компаниудын нэрийн өмнөөс гаргажээ.

"EPA" анхнаасаа хүлэмжийн хийг хязгаарлах эрхийг аваагүй байсан ба тус 19 мужид нүүрсний хэрэглээг зогсоосноор эдийн засагт үнийн өсөлт дахин гарах байсан гэв. АНУ-ын Конгресс өмнө нь тус агентлагийн санааг эсэргүүцэж байсан аж. Мөн зөвшөөрөл олгоогүй ч "EPA" үйл ажиллагаа Жо Байдены нэрийн дор явуулж байсан бололтой. Тиймээс АНУ даяар шатахуун, нүүрсний үнийг дахин нэмэхгүйн тулд Жо Байдены утааны эсрэг үйл ажиллагааны эрхийг хязгаарласан байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж