Хонгконг Хятадад шилжсэний ойг тэмдэглэхээр Ши Жиньпин айлчлав

Хуучирсан мэдээ: 2022.07.01-нд нийтлэгдсэн

Хонгконг Хятадад шилжсэний ойг тэмдэглэхээр Ши Жиньпин айлчлав

Хонгконг Хятадад шилжсэний ойг тэмдэглэхээр Ши Жиньпин айлчлав

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Их Британийн колони байсан Хонгконг Бээжингийн засаглалд шилжин ирсний 25 жилийн ойн хүрээнд тус хотод хүрэлцэн ирлээ. Энэ нь түүний цар тахал эхэлснээс хойших хийсэн анхны айлчлал болж байна. Ши Жиньпин Хонгконгийг төрөл бүрийн сорилттой тулгарч, үнснээс боссон хот гэж онцлов. Хятад улс Хонгконгд 2019-2020 онд болсон ардчилалын эсрэг тэмцлийн дараа тус хотыг хяналтдаа авсан байдаг. Энэ нь эрх чөлөөг боомилж, дарангуйлсан үйлдэл хэмээн дэлхий нийт дургүйцдэг юм.

Ши Жиньпин хурдны галт тэрэгнээс буух үед сурагчид Хятад, Хонгконгийн далбайг барьж угтан цэцэгт мэндчилгээ хүргэсэн байна. Цаг агаарын хувьд ширүүн бороотой орох магадлалтай ч гудамж дүүрэн Хятад, Хонгконгийн улаан далбайг өлгөсөн байв.

Ши Жиньпин ойн өдрийн тухай үг хэлэхдээ “Нэг улс, хоёр систем” гэрээ нь 50 жилийн турш бүс нутагт тогтвортой үйлчлэхийг онцлов. Хэлэлцээрийн дагуу Бээжин Хонгконгийн газар нутагт энх тайван, тогтвортой хөгжлийг авчрахаар ажиллаж байна гэжээ. Гэхдээ энэ нь хүний эрхэнд ноцтой халдаж буй хуурамч үгс хэмээн ажиглагчид үздэг юм.

Олон улсын хэвлэл мэдээллийнхэнд сурвалжлага хийхийг хориглосон тул Ши Жиньпин Хонгконг байх хоёр өдрийн хугацаанд ямар төлөвлөгөөтэй байгааг мэдэх боломжгүй аж. Гэхдээ аюулгүй байдлын үүднээс хотын цагдаа нар эрчимтэй хамгаалалтад гараад байгаа юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж