“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Г.Батсуурь тэргүүтэй албаны хүмүүс “Очирдагинас”ХХК-ийн ЭКСПОРТЫН ҮЙЛДВЭРИЙН үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Энэхүү тогтоол батлагдсанаар Монгол улсын хүнсний салбарын цаашдын хөгжил дэвшил, Хүнсний аюулгүй байдлыг хангах, удирдахад маш том дэмжлэг болно гэж “Очирдагинас”ХХК-ний зүгээс үзэж байна.
“Очирдагинас”ХХК нь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг маш сайшаалтайгаар хүлээн авсан ба энэхүү хөдөлгөөнийг түүчээлэн ажиллахаа мэдэгдлээ.
Дэлхийн даяар хэрэглэгчид органик бүтээгдэхүүн хэрэглэх хүсэл, эрэлт хэрэгцээ эрчимтэй өсч байгаа бөгөөд ийм учраас Монгол мал, түүний мах нь манай улсын дэлхийд тэргүүлэх органик брэнд болж хөгжих зах зээлийн боломж нь байгаа юм. Монгол мал, түүний мах нь дэлхийд хамгийн органик боловч түүнийг дэлхий дахинд нотлох, түүхий эдээ дэлхийн жишигт хүрсэн үйлдвэрийн аргаар боловсруулах зэрэг асуудлуудаас болж бид өөрсдийн боломжийг бүрэн дүүрэг ашиглаж чадахгүй л байна
Ийм учраас “Очирдагинас”ХХК нь дэлхийн жишигт нийцсэн “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр” байгуулахаар 3 үе шаттай хэрэгжих “Экспортын үйлдвэр”-ийнхээ төслийг 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн ба 2018 онд эхний үйлдвэр болох “Хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэр”-ийг ашиглалтанд оруулсан.
Тэгвэл 2021 онд “Экспортын үйлдвэр”-ийн төслийн 2 дахь шат болох "Консеривны буюу нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэрийн" төслийн ажлыг эхлүүлсэн. Төслийн ажлын хүрээнд үйлдвэрийн барилгын ажил явагдаж байгаа ба 2022 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Тэгвэл төслийн гурав дахь шат буюу “Анхан шатны мах боловсруулах үйлдвэр”-ийн төслийг 2023-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Төслийн экспортын ажлын хүрээнд БНСУ-ын THE-O компанитай хийсэн экспортын гэрээнийхээ дагуу өөрийн бүтээгдэхүүнээ 2018 оноос БНСУ-ын зах зээл рүү экспортлож байна
Очирдагинас компанийн Экспортын үйлдвэр нь өдөрт 10-15 тн хиам, махан бүтээгдэхүүн, 3 тн нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, 500тн-ын хөргөлтийн зоорь, агуулах бүхий үйлдвэр юм.
“ЭКСПОРТЫН ҮЙЛДВЭР” нь 60 гаруй нэр төрлийн чанамал, хагас утлагат, давхар утлагат хиам, элэгний нухаш, зайдас, утсан мах, Баян Монгол, Bio брэндийн нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын хэрэглэгчиддээ хүргэж байна.
Очирдагинас компанийн Экспортын үйлдвэрийн онцлог нь Олон улсын стандарт, орчин үеийн хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн теонологийн урсгалын дагуу үйлдвэрлэлийн дамжлага хооронд урсгал давхцахгүй байхаар зохион байгуулалтыг хийж гүйцэтгэснээрээ онцлог юм.
Энэ нь үйлдвэрлэлтийн процессийн үед түүхий эд материал, ажилтан нэг орсон хаалгаар буцаж гарахгүй дараагийн дамжлага руу шилжин явах ба түүхий эд материалыг хүлээж авах, хадгалахаас эхлээд бэлэн бүтээгдэхүүн болж үйлдвэрээс гарах хүртэл эрүүл ахуй, чанар стандартын маш өндөр хяналтын доор үйлдвэрлэлтийн процесс явагдаж байна.
ISO 22000 & HACCP Олон улсын стандарт
“Очирдагинас”ХХК нь 2017 онд “Хиам, махан бүтээгдэхүүн, нөөшилсөн буюу консеривлэсэн бүтээгдэхүүн” үйлдвэрлэлийн чиглэлээр “Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо” ISO 22000:2005, HACCP олон улсын стандартуудыг хэрэгжүүлсэн анхны үйлдвэр болж байсан.
Тэгвэл “Очирдагинас” компани нь 2020 онд олон улсын нэр хүндтэй ISO 22000 Хүнсний аюулгүй байдлын стандартын шинэчлэгдсэн хувилбар болох ISO 22000:2018 шинэ стандартыг “Экспортын үйлдвэр” дээрээ Монгол улсад анх удаа амжилттай нэвтрүүлээд байна.
“Очирдагинас”ХХК нь бүтээгдэхүүнээ түүхий эд байхаас нь хэрэглэгчийн гар дээр очих эцсийн бүтээгдэхүүн болох хүртэл бүх үе шат дамжлагыг ISO 22000 олон улсын стандартын дагуу явуулж, эрүүл аюулгүй, цэвэр байдлыг хангасан орчинд , хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технилоги ашиглан баталгаатай , чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргаж байна.
Холбоотой мэдээ