"Кью Эс Си" ХХК Хөгжлийн банкны 192 тэрбумын зээлээ төлжээ

Хуучирсан мэдээ: 2022.07.01-нд нийтлэгдсэн

"Кью Эс Си" ХХК Хөгжлийн банкны 192 тэрбумын зээлээ төлжээ

"Кью Эс Си" ХХК Хөгжлийн банкны 192 тэрбумын зээлээ төлжээ

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т концессын гэрээ хэрэгжүүлж байсан "Кью Эс Си" ХХК-ийг Улсын дээд шүүхээс 192 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банканд төлөх шийдвэр гаргасан. "Кью Эс Си" ХХК өчигдөр /2022.06.30/ Хөгжлийн банканд 192 тэрбумын зээлээ төлжээ.

Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, нөгөө талд Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон нар зээлээ төлөх асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулахаа нээлттэй зарлаад багагүй хугацаа өнгөрсөн. ХХБ-ны ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбилэгийн багтай хэлцэл хийхдээ "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т зарцуулсан гэх "Кью Эс Си" ХХК-ийн зээлийг төлүүлэхээр ажиллаж, ийн 192 тэрбум төгрөгийн зээл төлөгдөв.

Цаашид Засгийн газрын зүгээс "Кью Эс Си" ХХК-ийг "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т концессын гэрээ хэрэгжүүлэх эрхийг нь цуцалж, зээлийн багц нь "Эрдэнэтийн үйлдвэр"-ийн 49 хувийн хэлцэлд суутгагдах эсэх асуудал цаашид хөвөрнө.  Үүнтэй зэрэгцээд Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан баг “Монголын зэс корпораци” ХХК-тай "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг төлөх хэлцлийг үргэлжлүүлэхээр болсон мэдээлэл байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж