Наадмын тасалбарыг өнөөдрөөс худалдаална

Хуучирсан мэдээ: 2022.07.01-нд нийтлэгдсэн

Наадмын тасалбарыг өнөөдрөөс худалдаална

Наадмын тасалбарыг өнөөдрөөс худалдаална

Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ жилээс эхлэн цахимаар борлуулахаар болсон. Тодруулбал, www.enaadam.mn цахим сайтаар өнөөдрөөс  борлуулж эхлэх юм. Тасалбар үнийн хувьд сүүдрэвчтэй нь 52.500, сүүдрэвчгүй нь 42 мянган төгрөгөөр борлуулагдана. Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долоодугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ юм.

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын тасалбарыг enaadam.mn цахим хуудсаар борлуулахаар төлөвлөсөн. Тасалбар борлуулах үеэр үүсэх хэт ачаалалтай холбогдуулан нэмэлтээр ачааллын тест хийх шаардлагатай болсон тул тасалбарыг цахимаар борлуулж эхлэх хугацааг өнөөдөр буюу долдугаар сарын 1-ний өдрийн 13:00 цагт эхлэхээр өөрчиллөө.

Иргэд www.enaadam.mn цахим сайтад нэвтэрч утасны дугаараа оруулан баталгаажуулах код авч, хувийн мэдээллээ оруулан бүртгүүлж, Qpay болон Social pay ашиглан төлбөрөө төлснөөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тасалбар, мөн автомашины Г, М зөвшөөрөл захиалах боломжтой. Нэг хүн хоёр тасалбар, автомашины таван зөвшөөрөл авах боломжтой. Наадмын тасалбар болон автомашины зөвшөөрлийг хүргэлтээр авч болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж