Fake news: Хятад руу зорчих иргэдийг тусгаарлахгүй

Хуучирсан мэдээ: 2022.07.01-нд нийтлэгдсэн

Fake news: Хятад руу зорчих иргэдийг тусгаарлахгүй

Fake news: Хятад руу зорчих иргэдийг тусгаарлахгүй

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас өчигдөр /2022.06.30/ шуурхай анхааруулга гаргалаа. Учир нь цахим хуудаст Хятад руу зорчих Монгол Улсын бүх иргэн тусгаарлалтад орохгүй гэх ташаа мэдээллийг албан бланк дээр бичсэн мэтээр тараасан.

Энэхүү албан мэдээлэл мэт харагдуулж  санаатай ташаа мэдэгдэл гаргасан асуудлыг холбогдох яамнаас шалгаж буй аж.

Үүний дараагаар хуулийн дагуу хариуцлага тооцох эсэхийг шийдэх юм байна. Гадаад харилцааны яам, Хятадын ЭСЯ-наас агаарын хил нээх болоод цар тахалтай холбоотойгоор хоёр улсын хооронд зорчих иргэдэд тавигдах шаардлагыг шинэчлэн батлах саналыг ярьж байна. Гэхдээ тусгаарлалт болоод нислэгийн талаар албажсан зүйл байхгүй. Хятад руу зорчихтой холбоотой хамгийн сүүлчийн шинэчлэгдсэн зохицуулалтыг өнгөрсөн Даваа гаригт баталсан. Тодорхой мэдээллийг ЭСЯ-ны албан ёсны вэбсайтаас “2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн гаргасан БНХАУ-д зорчих иргэд эрүүл мэндийн код/ эрүүл мэндийн гэрчилгээ авах шинэчилсэн журам ”-аас харах боломжтой юм.

Одоогийн шийдвэрээр монгол иргэд  Хятад улсад очсоны дараа тухайн орон нутгийн Засгийн газрын цар тахлаас урьдчилан сэргийлэх холбогдох журмын дагуу тусгаарлалтад орно.

Мөн зорчихоос өмнө хоёр удаагийн PCR шинжилгээ өгөх, халдвар хамгааллын дэглэм сахиж дархлаажуулалтад заавал хамрагдах зэрэг шаардлагыг Хятадын талаас тавьж буй. Харин ирэх долоо хоногт агаарын хил нээж Хөх хот, Гуанжуо руу нисэх хүмүүст тусгаарлалтын ямар журам үйлчлэхийг хэлэлцэж байна. Тодорхой санал байгаа бөгөөд зорчигчдыг тусгаарлах хоног дээр боломжит хувилбарыг судалж энэ долоо хоногт эцэслэн батлах аж. Тиймээс агаарын хил нээхтэй холбоотой гаргасан зарим шийдвэр албажаагүй, саналын түвшинд байгаа гэх мэдээллийг ГХЯ, ИНЕГ-аас өглөө.

Тусгаарлалт зорчих журмаас гадна БНХАУ-д зорчих виз мэдүүлэхэд тавигдах шаардлагыг шинэчилсэн байна.

Иймд виз мэдүүлэгчид 2022 оны зургадугаар сарын 20-ноос эхлэн шинэчилсэн хэлбэрээр виз мэдүүлэх хэрэгтэй болжээ. Шаардлагын талаар албан сайтаас мэдээлэл авах боломжтой.

Хятад руу виз мэдүүлэхэд анхаарах зүйлс:

  • Цахим шуудангаар урьдчилан хянагдаагүй материалыг Элчин сайдын яам руу шуудангаар илгээхгүй, эс бөгөөс тухайн материалыг буцаах
  • Цахим шуудангаар визийн материалаа “шуудангаар илгээх” тухай мэдэгдэл хүлээн авсан тохиолдолд, тухайн цахим шуудангийн мэдэгдэлд заасан шаардлагын дагуу баримт бичгээ нэг бүрчлэн шалгасны үндсэн дээр бүрэн гүйцэд материалыг заасан дарааллын дагуу илгээх дугтуйнд хийх
  • Хятадад зорчих виз мэдүүлэх үйлчилгээ нь хоёр талын шуудангийн үйлчилгээний хүрээнд хийгдэж байна. Хэрэв зайлшгүй шаардлагатай онцгой тохиолдолд визийн материал шууд өгөх, эсхүл хариу авах бол, лавлах утас руу залгах, эсхүл цахим шуудан илгээж, Элчин сайдын яамтай холбогдох. Урьдчилан холбогдохгүйгээр Элчин сайдын яаманд ирж визийн материал өгөх, хариу авахгүй болохыг анхаарах
  • Дипломат паспорт эзэмшигч иргэн, мөн дипломат, албан виз болон дипломат албан тушаалтан, түүний гэр бүлийн гишүүн хувийн хэргээр зорчих виз мэдүүлэхэд цахим шуудан илгээх, эсхүл лавлах утас руу залгаж, Элчин сайдын яамны Консулын хэлтэстэй холбогдох
  • Хэрэв агуулгын зөрүү гарах тохиолдолд, хятад хэл дээрх хувилбарыг баримтлахыг анхааруулжээ.

Консулын баримт бичгийн цахим шуудан: consulatemng@gmail.com

Консулын баримт бичгийн лавлах утас:70100110

Консулын баримт бичгийн лавлах утас: Даваа-Баасан гарагуудад 09:30-12:00, 15:00-18:00.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж