Монголчуудын хувьд хар толбо үлдээсэн хэрэг явдлын дараа боссон барилга дотроос үүнийг бичин сууна. Түүнээс хойш 14 жил өнгөрчээ. Долдугаар сарын 1-ний хэрэг явдлын дараа хожсон, хохирсон гэж хоёрхон бүлэгт асуудлыг хувааж болох ч эцсийн дүндээ үүнд энгийн албан хаагчид, иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон юм. Харин нөгөө тал нь хожсон гэлтэй. Хүний эрх, эрх чөлөө гээч ямар эмзэг, түүнийг яагаад нандигнан хамгаалж, шаардлага гарвал албан тушаалтнууд буулт хийх ёстойг сануулан энэ өдөр тохиож байна.
Урд уй гашуу, цус, нулимсан дээр улсын болоод түмний хөрөнгөөр боссон тэр улс төрийн намын ордон дүнхийнэ. Тусгаар тогтносноо илчлэх мэт намын байрны орой дээр гандсан туг нь гашуудалтайяа намирах шиг.
Тэрхүү өдрийг улстөрчид өөр өөрсдийнхөөрөө өдийг хүртэл тайлбарласаар ирсэн. Харамсалтай нь, хойшид ч тайлбарлах болно. Үнэн гэвэл эл өдөр Монголын төр иргэд рүүгээ буу шагайсан. Дөрвөн халуун амийг буудан хөнөөсөн. Нэгийг нь гавлаад угаартаж үхэг гээд орхисон. Өсвөр насны хүүхэд, өөр олон хүнийг буудсан ч азаар амьд үлдсэн. 290-ээр нь хоморголон ял оноосон. Олон арван цагдаа эрүүл мэндээрээ хохирсон. Хамгийн гол нь, хүний үндсэн эрхийг бүдүүлгээр зөрчсөн. Энэ явдлаас иргэд сургамж авсан ч эрх баригчид авсангүй. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойгоор Ерөнхийлөгч ард түмнээсээ уучлалт гуйсан бол УИХ-ын сонсгол хийсэн. Хүний эрхийн үндэсний комисс “төрийн хууль бус халдлагад өртөж, ойр дотны хүмүүсийнхээ амь насаар хохирч, хагацал үзсэн хохирогчдоос уучлалт гуйх нь Монгол улсын төрийн үүрэг мөн” гэсэн дүгнэлт гаргасан. Ингээд болоо. Илүү үглэхэд Монгол Улс энэ явдлын дараа иргэнийхээ амийг 50 сая төгрөгөөр үнэлэхийг оролдсон нь гутамшигтай.
Асуудал шийдэгдсэнгүй. Амиа алдсан залуусын үр хүүхдүүд насанд хүрчээ. Хөлдөө буудуулсан хүү залуу болж, амьдралаа босгохоор хазганан зүтгэнэ. Гэвч тэдний эрхийг эцгийг нь хөнөөсөн шигээ Монголын төр зөрчихийг үгүйсгэх баталгаа бидэнд алга. УИХ-ын ажлын хэсгийн гаргасан зөвлөмжид “Цагдаагийн бие бүрэлдэхүүнд хүний эрхийн хандлага төлөвшүүлэх давтан сургалтын хэлбэрийг бий болгож, зардлыг тусгайлан төсөвт суулгах, хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудтай энэ талаар хамтран ажиллах” гэж тусгасан ч өнөөдөр цаас л үлджээ. Монголд хүний эрхийг зөрчдөг байгууллагын хамгийн тод жишээ нь цагдаа болох тохиолдол байсаар байна. Иргэдийн эрхийг хамгаалах үйлчилгээ рүү зорьж явсан цагдаагийн байгууллага эргээд хүчний байгууллага болжээ. Улаанбаатарын гудамжинд цагдаа хууль болчихлоо. “Цагдаагийн байгууллагад гадагш хандсан тайлагнах тогтолцоог бий болгож, иргэд, олон нийтийн итгэл, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хэвшүүлэх” гэж бас л зөвлөсөн ч бодит байдал дээр дуртай мэдээллээ цацдаг, дургүйгээ дардаг. Хүсвэл иргэний эрхэнд халдаад ч хамаагүй нууцыг нь дэлгэдэг байгууллага болон хувирлаа. Үзэл бодлоо илэрхийлж буй иргэнийг камер хариулж байгаад элэгдээд унагаадаг, ажлаа хийж явсан сэтгүүлчийг түлхэх, эрх чөлөөнд нь халдах, гэмгүй нэгнийг барих хорих бүр цагаандаа гарлаа.
Ганц цагдаа ч бус. Прокурор, шүүх байгууллага эл хэрэгт иргэдийн эсрэг зогссон юм. Долдугаар сарын 1-ний жагсаалд оролцсон иргэдийг яллахдаа прокурор, шүүгчид шүүгдэгчийн үйлдэл /шидсэн чулуу/ хохирлын хоорондын шалтгааныг тогтоогоогүй гэх өмгөөлөгчдийн үндэслэлийг авч хэлэлцээгүй бол цагдаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлдээ үүнийг авч ашигласан билээ. Ийм л тэгш бусаар дууссан долдугаар сарын 1-ний өдрийн хэрэг явдал одоо хэр нь улстөрчдийн увайгүй үйлдлийн хор уршгийг сануулсаар байна.
2016 оны долдугаар сарын 1-нийг угтан нэгэн ажил Тусгаар тогтнолын ордны арын хаалганд өрнөсөн нь “Оргил” дэлгүүрийн хаалганы бэхлэлт байв. Сонгуулийн дүн маргаантай байсан учраас эзэн нь урьдчилж өмчөө хамгаалсан нь тэр…
Түүнээс хойш төр гэх нэрээр татвар төлөгчдийн мөнгөөр халамж хэлбэрээр бидний дийлэнхийг маань худалдаад авчихдаг тогтолцоо өдгөө бий болжээ. “Ардчилал” гэж ам уралдан хэлэх ч үнэндээ тэрхүү ардчиллыг ард иргэд амсах төдийхөн байхад албан тушаалтнууд өөрсдийгөө үе улираан зайдагнах хэрэгсэл болгон хувиргав.
Мориндоо хайртай хайртай гэхэд монгол хүнээс дээгүүр УИХ-д үнэлэгдэх хүртлээ хүний эрх хөсөр хаягдав. Хүний эрхийн үндэсний комиссын тайланг хүлгийн сэрвээнээс доогуур үзсэн УИХ-тай, УИХ-ын гишүүдтэй болтлоо бид уруудаж явна.
Өнөөдөр үзэл бодлоо илэрхийлбэл захиалгат болдог болсон бол удирдагчид нь Монгол Улсыг хорлосон шийдвэр гаргасныхаа төлөө шагнуулах нь энүүхэнд шалдаа унажээ.
Цар тахлын үеэр цагдах, тагнах, дектатур тогтоох туршилт гэлтэй олон олон оролдлогоор хүний эрхэнд халдаж, түүнийг нь эсэргүүцсэн нэгнийг торгон цээрлүүлсэн. Монголын төр бус эрх баригч нам хүний эрхийн мэдлэг ямаршуухан байгаа талаар судалгаа хийж, тунчиг дулимаг мэдлэгтэй байгааг нь тохуурхан ярьж, түүнийг нь дээшлүүлэх талаар мэдэгдэл хийж сууна. Зүүнтнүүд хүний эрх, эрх чөлөөний эсрэг явснаас түүний төлөө зүтгэсэн түүх дэлхийд байхгүй.
Хүний эрхийн хамгийн заналт дайсан нь нам, түүнээс томилогдсон албан тушаалтан, хууль сахиулагчид болон хувирчихлаа. Хүний эрх бус төрийн сонирхол том байна. Хотын захад галдаа түлээгүй хүүхдүүд хөлдөж үхэх нь холгүй байхад албан тушаалтны өрөө жиндүү байна гэж саймширдаг тийм л цөвүүн цагт бид аж төрж байна. Өнөөгийн бидний ардчилал гэдэг нь төрийн бий болгох гэж буй зүйлийг хэрэгжүүлж буй засгийг хэлдэг болчихлоо. Тэд шууд иргэдийн эрх рүү улайм цайм халдахгүй байна. Ганц нэгийнх нь эрх ашгийг хөсөрдүүлж, түүнийг нь олон нийтээрээ эсэргүүцвэл эрхийг нь хамгаалсан мэт харагдуулах жишээтэй. Гэхдээ л бага багаар дасгаад, барьцаа ахиулаад байх шиг.
Монголд хүний эрхийн тайлан хурдан морины уралдааны хуулиас доогуур, хүүхэд нь хурдан мориноос хойгуур эрэмбэлэгдэж байна. Мэлхийг хүйтэн устай саванд хийгээд аажмаар халаан буцалгаж болгодог шиг башир аргаар эрх мэдэлтнүүд хүний эрх, эрх чөлөө рүү нь алгуурхан довтолж байна. 14 жилийн дараа наадам болгоноор хэл ам, хэрүүл тэмцэл болдог хурдан морьны сэрвээний өндөр, хүчит бөхчүүдийн шингэний асуудлыг шийдлээ. Харин хүний эрх хөсөр хаягдав. Биднийг баяраас баярын хооронд баясаж, хойдхоороо урд хормойгоо нөхөж, өөрт нь асуудал тулгарвал орилчоод, өрөөл бусдыг нь хохироож байхад хувиа хичээж, амаа хамхиж явсаар ахуйд нэг л мэдэхэд амны цааснаас ч нимгэрч буй хүний эрх хэзээ мөдгүй хөсөр хаягдахад бэлэн болжээ. Ардчилал гээч албан тушаалтны амны зоргоор бий болчихдог, бас байхгүй болчихдог зүйл биш. Түүнийг усалж, тордож, хайрлаж хамгаалах хэрэгтэй. Тэр нь аль нэг нам бус гэдгийг бид үнэн голоосоо ойлгохыг сануулах мэт дахиад долдугаар сарын 1 ирлээ.
Зочин 2022-07-01 46.147.101.102
80169700 —– Сайн уу!! Намайг Алиса гэдэг, би 21 настай) СЕКС загвар өмсөгч 18+)) Би нүцгэн зургаа авахуулах дуртай))) Миний зурганд үнэлгээ өгнө үү –> https://cutt.ly/girl01646
Зочин 2022-07-01 46.147.101.102
28945952 )))) Сайн уу! Намайг Алиса гэдэг, би 21 настай) СЕКС загвар өмсөгч 18+))) Би нүцгэн зургаа авахуулах дуртай)) Миний зурганд үнэлгээ өгнө үү ~~ https://cutt.ly/girl01646
Зочин 2022-07-01 213.87.163.29
))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax
DR. ADITY 2022-07-01 102.89.38.155
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин 2022-07-01 59.153.115.16
Зөөлнөөр хэлвэл, хэт барууны туйлширсан үйлдэлтэй, ардчилагч болж тоглож барууныхныг мунхруулан хөлс авч хууль ёсны засаг руу дайрч цус урсгах зорилготой балмад этгээдүүд Намын ард нуугдаж хиймлээр үймээн зохион байгуулдаг нь. Монголын эмгэнэл мөн болно
зочин 2022-07-01 192.82.86.38
Хорт хавдрын сайтыг хаа
зочин 2022-07-01 202.21.127.142
С.Баярын хийсэн ажил шүү дэ.
Зочин 2022-07-01 66.181.160.16
Аугаа Удирдагч У.ХҮРЭЛСҮХ өмхий баруунхныг хөөн зайлуулан, Монгол орныг Аугаа Дундад гүрэнд нэгтгэх ажлыг амжилттай хэрэгжүүлж, гэрээ хэлэлцээр, хуулийн өөрчлөлтүүд амжилттай хэрэгжиж байна. түүхийн хүнд үе аугаа хүмүүсийг төрүүлдэг гэдэгчилэн Аугаа Оюун-Эрдэнэ ерөнхий сайд амжилттай ажиллан, монголыг мөлжиж буй фиодалуудыг устган хөөн зайлуулж чадаж байнаа. АУГАА КОММУНИЗМ МАНДТУГАЙ
УЛС ТӨРЧДИЙГ ХАЛАМЖИЛДАГ ТОГТОЛЦОО 2022-07-01 202.131.248.198
Яг үнэндээ манай халамжийн гэх бодлого жинхэнэ утгаараа халамж биш шүү дээ. Зүгээр л долоолгох төдий хаяж, үргэлж өөрсдөөсөө хамааралтай байлгахыг хичээсэн хорон арга. Хойд Европт л жинхэнэ зөв халамж, хайр байгаа. Манайд бидний татвараар халамжлуулж байгаа хүмүүс чинь харин улстөрчид өөрсдөө шүү дээ.
Зочин 2022-07-01 43.242.242.59
Хүний эрх ардчилал гэж ярьдаг жинхэнэ луйварчид нь АН-ынхан гэдэг нь 30 гаруй жилийн үйл явдлаар батлагдаж байна. Та нар засгийн эрх барихдаа жинхэнэ хүний эрхийг уландаа гишгэж улс орны эдийн зсгийг сүйрүүлсэн. Одоо тэр үед авсан бүх бонд нэртэй зээлийг одоогийн засгийн газар төлөх гэж зүдэрч байна. Самуурай, гэрэгэ, хуралдай өөр юу ч билээ энэ бүх өрийг та нар тавьсан. азаар Элбэгдорж тэргүүтэй луйварчид төрийн эрх бариагүй нь бидний аз юм.
Зочин 2022-07-01 64.119.25.183
МАНгар том байшинтай болох гэхдээ Нямдоржийн хэллэгээр "цагаан амбаараа" нураахын оронд тийм тоглоом далдуур зохион байгуулсан юм биш үү
Зочин 2022-07-01 37.29.41.118
Энэ хэргийн гол эзэн нь 1921 оноос монголын аль сайн эх оронч хумуусийн амь насыг оросын даалгавараар хороосон хуний нэртэй адил!
Зочин 2022-07-01 202.126.88.118
Монгол дахь нэн харгис хүчний дуу хоолой, энэхүү хөлсний бичээч түүхийг эрээ цээргүй гуйвуулж хүчирхийлэлд уриалсаар байна. АН нэрийг ашигласан мэргэжлийн луйварчид 07.01-нээ хийхнээ гэх хардлага төрүүлж байна. Зохиомлоор үймээн дэгдээгчид 5 хүн алчихаад цагдаа руу чихээд зугтсан байдаг. ҮАБЗгэж байна уу энэ улсад аан!!
Зочин 2022-07-01 103.80.210.183
батзандан бат үүл ганбат гээд хэрэг хийлгэх үндсэийг тавиад зугтаасан хүмүүс байсаах байна тэднийгээ ялла.
Монгол хүн 2022-07-01 202.126.89.239
Чиний эзэн хүзүүгүй манж хулгайч өөрийн эрх мэдэл ашиг сонирхлын төлөө олон сайхан залуусыг турхирч үймээн самуун дэгдээж 5 н залуугийн халуун амь бүлээн цусаар гараа угааж өндөр сэнтийд заларсан энэ хэрэг одоо ч хуучраагүй гэдгийг бөгснийх нь үс болсон Наранбөгс чи маш сайн сануулга, хожмын нэг өдөр хойтонгийн маргааш ч юмуу чиний хүзүүгүй манжаас ял асуух өдөр Монголын ард түмэнд ирнэ гэдэгт итгэнэ би.
Зочин 2022-07-01 202.21.118.6
Жинхэн хорлон сүйтгэгч баатарын дүрд ороод одоо үүнийг бичээд сууж байна шдээ. Худал хуурмагийн орон болгож өөрсдөө жинхэнэ эзэнгүй хотонд орсон аятай аяглах хүмүүс бол АН-ынхан шүү гэдгийг ард түмэн ойлгохтойгоо болсон.
Зочин 2022-07-01 64.119.27.214
Цагдаа гүйцэтгэсэн боловч тушаал өгсөн хүн нь С. Баяр . Цагдаагийн дарга байсан Амарболд бие дааж тийм шийдвэр гаргаж чадахгүй. Амарболд одоо үнэнийг илчлэх цаг нь болсон . Тэгэхгүй бол тушаал өгсөн хүнтэйгээ хамт тамд шатах байхдаа . Үнэнийг илчилж нүглээ нимгэлсэн нь дээр биз дээ . Одоо нас өндөр болж бгаа хүн .
Зочин 2022-07-01 203.91.116.185
Нарантөгс сайн бичжээ.Хэл загатнаж дотор бугшиж явдаг зүйлийг гаргаж бичсэн байна
Зочин 2022-07-01 103.11.192.133
үргэлж ийм дорой байх боломж байхгүй. нийгэм тэсрэлт хийх өдөр ирнэ. одоо ард иргэд хэдий дорой амьдарч байгаа боловч МАН-р удаан доромжлуулахгүй л байх. Хэтэрхий ард иргэдээ басамжилж авилга хээл хахуульд живүүлж байна. зүгээр жамаараа явж байсан олон үйл ажилгааг хэргээр хясан боогдуулах замаар хямралын байдалд оруулж ард түмний амьжиргааг доошлуулж байна. хааны алба халаатай ноёны алба ээлжтэй гэдэг дээ. төрийн нуруу түвшин түмэн олон амар амгалан аж төрөх боломж хэдийд бий болохыг хүлэээсээр
Зочин 2022-07-01 64.119.26.50
Ард түмэн толгойны ядуурал гээч рүү гүнзгий орсон
зочинЗОЧИН 2022-07-01 202.126.88.199
МОНГОЛД хэн баян бна МАНАН
Зочин 2022-07-01 202.21.105.204
Бузар МАН. Одоо энэ улсыг хараач 100 жил удирдлаа. Зөвхөн намчид л хязгааргүй баян боллоо авилгалын ачаар. Эмгэнэл эмгэнэл эмгэнэл
Зочин 2022-07-01 66.181.160.66
балай шахуу юм
зочин 2022-07-01 202.126.88.199
МОНГОЛД хэн баян бна МАНАН