Замын-Үүдийн ажлын хэсгийнхэн 1.3 тэрбумын өрөө яаралтай төл!

Хуучирсан мэдээ: 2022.06.30-нд нийтлэгдсэн

Замын-Үүдийн ажлын хэсгийнхэн 1.3 тэрбумын өрөө яаралтай төл!

Замын-Үүдийн ажлын хэсгийнхэн 1.3 тэрбумын өрөө яаралтай төл!

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин чуулганы хуралдаанаар Замын-Үүдэд очиж ажилласан ажлын хэсэг идэж ууж, байрласан байрныхаа төлбөрийг яаралтай төлөхийг шаардлаа. Тэрбээр, цар тахлын хугацаанд үүсээд байсан асуудалд бодит хяналт шалгалт хийхээр очсон алба хаагчид зардлаа одоог хүртэл төлөөгүйг гайхаж, аж ахуй нэгжүүдэд учирсан хохирлыг ойрын хугацаанд төлж барагдуулахыг хүссэн юм. Учир нь тухайн хяналт шалгалтын ажилд Засгийн газраас нийт 6.6 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Атал алба хаагчид төлбөрөө төлөөгүй байна.

Тухайн ажлын хэсэг 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй явсан бөгөөд шалгалтын хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүдэд очиж гурван сарын хугацаанд ажиллахдаа 1.4 орчим тэрбум төгрөгийн өрөнд оржээ.

Ажлын хэсэгт Авто тээврийн үндэсний төвийн 10 хүн,  Хил хамгаалах ерөнхий газрын 57, Гаалийн хоёр ажилтан, цагдаагийн 10 хүн багтсан бөгөөд тухайн үед очиж байрласан буудлын төлбөр, хоолны мөнгө, жолоочийн хөлсийг төлөөгүй хохирол учруулсан аж. Тиймээс Т.Энхтүвшин УИХ-ын чуулганд асуудлыг сөхсөн байна. Мөн тэрбээр, Төрөөс том ажлын хэсэг гаргасан ч буусан зардлаа төлөхгүй байна гэдэг яриа Замын-Үүдэд гарсан.

Хэрэглэсэн зүйлсийн нийт төлбөр 1.3 тэрбум 760 гаруй сая төгрөгийг аж ахуй нэгжүүд нэхэмжилж байгаа гэсэн юм.

Ажлын хэсэг 2022 оны нэгдүгээр сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 13-н хүртэл ажилласан. Засгийн газраас томилолтын мөнгийг нь шийдээд өгсөн байхад төлбөрөө шилжүүлээгүй. Аж ахуй нэгжийг үл хүндэтгэж, төрийн нэр барьж төлбөрийн өрөнд орсон хүмүүст хариуцлага тооцох ёстой болохыг ийнхүү өнөөдрийн чуулганаар гишүүд онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж