Украины 450 гаруй цэрэг Их Британид зэвсгийн сургалтад хамрагджээ. Их Британийн сургагч багш нар энхийн цагт өөрийн цэргүүддээ удаан, тогтвортой арга барилаар заадаг боловч энэ удаад дайны дундуур учраас зайлшгүй нөхцөл байдалд яаралтайгаар сурсан байна. Гэхдээ украин цэргүүд нь мэргэжлийн пуужингийн их буучид байсан тул сургалтын агуулгыг хүргэхэд харьцангуй хялбар байсан гэдгийг Их Британийн армийн офицер Жеймс Олифант хэлжээ.
12 пуужингаар 80 гаруй км зайд харвадаг, гинжит дугуйтай “MLRS” пуужингийн систем зэргийг цэргүүдэд заажээ. Цаашид илүү нарийн зэвсгийн ажиллагааг заах бөгөөд 120 хоног тутамд 10 мянган цэргийг сургалтад хамруулах боломжтой гэв.
“Суралцах хугацаа маш богино байгаа тул тэд аль болох их мэдлэг олж авахаар хичээж байгаа. Тэд Украин руу буцахад бэлэн болсон. Украин цэргүүд маш их асуулт асууж, маш их ажилладаг” гэж Их Британийн Батлан хамгаалах ажилтан хэллээ.
Зэвсгийн сургалтыг Украин, Их Британи, Шинэ Зеландын цэргүүд хамтарч хийж байна. Шинэ Зеландын цэргүүд “L119” хөнгөн бууг сайн мэддэг тул сургалтад туслахаар иржээ.
Эх сурвалж: SKY NEWS
Холбоотой мэдээ