“Даян Монголын тэнгэрийн хөх шаазан” каталогийн нээлт боллоо | News.MN

“Даян Монголын тэнгэрийн хөх шаазан” каталогийн нээлт боллоо

“Даян Монголын тэнгэрийн хөх шаазан” каталогийн нээлт боллоо

“Даян Монголын тэнгэрийн хөх шаазан” каталогийн нээлт боллоо

 

Боржигин овогт Хөхбуян, түүхийн ухааны доктор Д.Болдхуяг нарын хамтран бичсэн “Даян Монголын тэнгэрийн хөх шаазан” каталогийн нээлт өнөөдөр /2022.06.30/ болж өндөрлөлөө.

Каталогийн товч агуулга, гол онцлогийн талаар зохиогч түүхийн ухааны доктор Д. Болдхуяг дэлгэрэнгүй тайлбарлалаа. Тэрбээр “19-р зууны сүүл 20-р зууны эхэн үе хүртэлх хугацааг тооцож үзвэл Монгол улсад археологийн судалгаа хийж эхлээд өдгөө 150 гаруй жилийг үдсэн байна. Ялангуяа дундад эртний хот суурин, Монголчуудын эртний нийслэл Хархорум хотыг малтан судлах явцад эртний шаазан эдлэлүүд маш олноор олддог. Тэдгээр шаазангууд Сүн, Юань улсын үед холбогддог. Өнөөдөр археологийн хүрээлэнд хэдэн зуу, хэдэн мянган шаазан эдлэл бий ч бүгд хагархай, хэлтэрхий байдлаар олддог.

Энэ каталогийг Өвөрмонголын судлаач, канадын иргэн боржигин Хөхбуянтай хамтарч бичсэн. Хөхбуяны Монгол улсад буй шаазангийн цуглуулгад эртний 200 орчим шаазан эдлэл хадгалагдаж байна. Эдгээр шаазан эдлэлийн 130 орчим нь Монголчуудын байгуулсан Юань гүрний үед монгол хаадын зарлигаар бүтээсэн шаазангууд юм. Энэ номонд Юаниас өмнөх Ляо, Сүн, Тан улсын үеийн зарим ваар, шаазан эдлэл байгаа. Мөн Мин, Чин улсын үеийн шаазан эдлэлүүд багтана. Каталогид хоёр онцлог бий.

Нэгдүгээрт, Хятадын шаазангуудыг дэлхий даяар хятад нэршлээр нэрийддэг. Уг хятад нэршлийг 20-р зууны хоёрдугаар хагаст хятадын судлаачид өгсөн. Дэлхий дахины шаазангийн судалгаанд дандаа хятад нэрийг хэрэглэж хэвшиж байна. Тиймээс Боржигин Хөхбуяны санаачилгаар монголын Юань гүрний үед Монгол хаадын зарлигаар хийлгэсэн шаазангуудад Монгол нэр оноох нь зүйтэй юм гэж үзэн “тэнгэрийн хөх, гал улаан, сүүн цагаан, хасын цагаан, хашийн ногоон” гэх мэт Монгол нэршил оноож өгсөн.

Хоёрдугаарт, шаазангийн гадаад хэлбэрийг мөн адил Монголоор нэрийдэхээр шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн хэрэглээний хэл шинжлэлийн секторын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор профессор Г.Гэрэлмаатай хамтарч савны хэлбэр, дүрс үүрэг зориулалтаас хамаарч бутан, хумбага, хумх, цозон гэж уламжлалт монгол нэр оноосноороо онцлог юм. Мөн ном нь Монгол бичиг, кирилл, англи хэл дээр бичигдсэн” гэв.

 

Г.БҮЖИНЛХАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-06-30 202.179.24.111

хятад шаазан гээч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж