Индонезийн ерөнхийлөгч Зеленский, Путин хоёртой уулзана

Хуучирсан мэдээ: 2022.06.30-нд нийтлэгдсэн

Индонезийн ерөнхийлөгч Зеленский, Путин хоёртой уулзана

Индонезийн ерөнхийлөгч Зеленский, Путин хоёртой уулзана

Украины ерөнхийлөгч Зеленский олон улсын дэмжлэгийг бэхжүүлэхээр тасралтгүй хичээж буй. Энэ хүрээнд тэрбээр өчигдөр /2022.06.28/ Киев хотноо Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодотой уулзжээ. Жоко Видодо нь Оросын түрэмгийллээс хойш Украинд айлчилж буй анхны Азийн удирдагч юм.

Айлчлалынхаа үеэр тэрбээр Зеленскийг ирэх арваннэгдүгээр сард эх орондоо зохион байгуулах “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохыг урьжээ. “Аюулгүй байдлын нөхцөл болон өөр хэн хэн оролцохыг харгалзан шийдвэрээ гаргана” гэж Зеленский хариулсан байна.

Индонезийн ерөнхийлөгч энэхүү айлчлалынхаа дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй ч мөн уулзахаар төлөвлөж буй аж.

Оросын арми өдгөө Украины өмнөд болон төв хэсэгт довтолгоогоо эрчимжүүлээд байна. Украины талын мэдээлснээр, өчигдөр өмнөд хэсгийн Николайев хотын орон сууцны барилга пуужингийн цохилтод өртөж, дөрвөн хүн амиа алджээ.

Мадридад болж буй НАТО-ийн дээд хэмжээний уулзалтыг тохиолдуулан Зеленский үгээ хэлсэн. Тэрбээр “Украинд сар бүр таван тэрбум ам.долларын тусламж хэрэгтэй байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж