Локи шинэ хүнээ хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2022.06.30-нд нийтлэгдсэн

Локи шинэ хүнээ хүлээж байна

Локи шинэ хүнээ хүлээж байна

Дэлхий нийт сайн мэдэх “The Avengers”, “Thor” цувралын Локигийн дүрийг бүтээдэг жүжигчин Том Хиддлстон анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байна. Тэрбээр сүйт бүсгүй мэргэжил нэгт Заве Эштонтой хамт Лхагва гаригт Нью-Йорк хотноо болсон улаан хивсний ёслолд оролцсон байна. Хэдхэн долоо хоногийн өмнө сүй тавьснаа зарлаж, шүтэн бишрэгчдээ гайхшируулаад байсан бол дахин нэг гэнэтийн бэлэг барьсан нь Заве жирэмсэн болсон байв.

 

Анх 2019 онд хосууд үерхэж эхэлсэн ч 2021 он хүртэл нууж байсан юм. Жүжигчин Заве Эштон зөөлөн саарал өнгөтэй, мөнгөлөг шигтгээтэй даашинз өмссөн нь жирэмсэн болсныг нь тодотгож өгчээ. Хиддлстон саяхан “LA Times” сонинд өгсөн ярилцлагадаа хосууд сүй тавьсан гэдгээ баталсан ч хайр дурлалынхаа тухай нууцалж байсан юм. Тэрбээр "Би маш их баяртай байна" гэхээс өөр юу ч хэлээгүй байдаг. Өмнө нь Том Хиддлстон дуучин Тайлор Свифттэй үерхэж байсан гэх цуурхал бий.

Эх сурвалж: Daily Mail 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж