100 мянгаас илүү орлоготой “You Tube”-ын одууд

Хуучирсан мэдээ: 2010.08.22-нд нийтлэгдсэн

100 мянгаас илүү орлоготой “You Tube”-ын одууд

Өнгөрсөн жилийн онлайн орлого нь 100,000 ам.доллар давсан арван одын
2009 оны долдугаар сараас 2010 оны долдугаар сарын хооронд олсон
орлогынх нь талаарх мэдээллийг “Yahoo Finance” танилцуулж байна.

1. Shane Dawson – $315,000
“Shane Dawson” интернетэд маш их алдартай бөгөөд “You Tube”-д өөрийн гэсэн гурван ч сувагтай. Түүний хамгийн алдартай сувгуудад хошин шог, дуу хөгжмийн клипүүдийг элэглэсэн бичлэгүүд байдаг. Доусон “Ask Shane” гэсэн хоёр дахь блогоо нээсэн бөгөөд гуравдахь сувагтаа зөвхөн “iPhone” гар утаснаасаа оруулсан видеонуудыг оруулсан байна. 2009 оны долдугаар сараас 2010 оны долдугаар сарын хооронд түүний видеонуудыг 431,787,450 хүн үзжээ.

2. The Annoying Orange – $288,000
“The Annoying Orange” гал тогооны өрөөнөөс дамжуулдаг хошин шогийн суваг бөгөөд нэгэн ярьдаг жимс элдэв зүйлийн талаар ярьдаг. Dane Boedigheimer энэ шоуны цаана байдаг бөгөөд дуу оруулж янз бүрийн сэдвийн талаар ярьдаг. 2009 оны долдугаар сараас 2010 оны долдугаар сарын хооронд түүний видеонуудыг 349,753,047 хүн үзжээ.

3. Philip DeFranco – $181,000
“Philip DeFranco” долоо хоногийн Даваа, Лхагва гариг бүрт өөрийн “The Phillip DeFranco” шоунд видео оруулдаг. Түүний видео блог нь улс төрөөс эхлүүлээд поп соёлын талаар хүртэл байдаг. Түүний видеонуудыг 248,735,032 хүн үзжээ.

4. Ryan Higa – $151,000
“Ryan Higa” хошин шогийн жижиг видеонууд хийдэг видео блогч бөгөөд “How to be Gangster”, “How to be Ninja” видеонууд нь гарснаас хойш түүний сувгаар зочилдог хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. “You Tube”-ийн бусад одуудтай нь харьцуулахад тэр тийм ч их видео оруулдаггүй ч “You Tube”-ийн хамгийн олон захиалагчтай сувгуудийн нэг бөгөөд одоогийн байдлаар 2.6 сая хүн түүний сувгийг захиалаад байна. Түүний видеонуудыг 206,979,909 хүн үзжээ.

5. Fred – $146,000
Lucas Cruikshank “Fred” хэмээх нэртэй, гэртээ ганцаараа байдаг, ээжийнхээ видео камерыг ашиглан “You Tube”-ийн сувагт видео оруулдаг хүүхдийн дүрд тоглодог. Түүний суваг “You Tube”-ийн хамгийн олон захиалагчтай сувгийн хоёрдугаарт бичигдэж байна. Lukas Cruikshank-ийн “Fred” дүр нь маш хүчтэйгээр олны танил болсонтой холбоотойгоор “Nickelodeon” сувгаас Фредийн тухай кино бүтээж байгаа нь удахгүй дэлгэцнээ гарах болно. Түүний видеонуудыг 200,656,150 хүн үзжээ.

6. Shay Carl – $140,000
Радиогийн DJ байхдаа Шей Карл хошин шог скитүүд хийж эхэлсэн бөгөөд түүнийг дэлхий дахинд толилуулахаар “You Tube”-д тавьж эхэлжээ. DJ болохоосоо өмнө тэрээр 20 орчим ажил сольсон гэдэг бөгөөд эцэст нь DJ болон “You Tube”-ийн шоун дээрээ тогтвортой үлдэж байгаа гэж ярьдаг. Түүний видеонуудыг 192,309,247 хүн үзжээ.

7. Mediocre Films – $116,000
Greg Benson “Mediocre Films”-ийг анх “Skip TV” хэмээх ТВ-ийн цувралд зориулан бүтээсэн ажээ. Уг шоу ТВ-ээр нэг улирал л гарсан бөгөөд түүний дараа Бенсон бага төсвөөр вэбд зориулсан хувилбарыг нь хийж гаргаад байна. Түүний видеонуудыг 159,030,703 хүн үзжээ.

8. Smosh – $113,000
“Smosh” нь Hecox, Anthony Padilla нарын хамтын бүтээл бөгөөд 1.7 сая гаруй захиалагчтай. Тэдний видеонууд “You Tube”-ийн хамгийн олны үздэг видеонуудын тавдугаарт бичигджээ. Тэдний 2006 оны хавар гаргасан “Pokemon Theme Music Video” “You Tube”-ийн 2006 оны хамгийн олон хүн үзсэн видео болсон бөгөөд түүнээс хойш хүмүүс тэдний видеоруу хошуурдаг болжээ.Түүний видеонуудыг 154,936,876 хүн үзжээ.

9. The Young Turks – $112,000
“The Young Turks” улс төрийн шоу бөгөөд “Sirius Satellite Radio”-гоор явдаг. Уг шоуг Cenk Uygur хөтөлдөг бөгөөд энэ шоу нь интернетийг радио дамжуулагч болгон амжилттай ашиглаж болохыг харуулсан. Түүний видеонуудыг 153,807,632 хүн үзжээ.

10. Natalie Tran– $101,000
“Community channel” хэмээх нэр ашигладаг Natalie Tran “You Tube”-ийн хамгийн их захиалагчтай Австралийн иргэн юм. Энэ жагсаалтанд байгаа олон алдартнуудын нэгэн адил тэрээр видео блогч бөгөөд заримдаа хошин скитүүд сувагтаа оруулдаг. Түүний видеонуудыг 138,871,829 хүн үзжээ.

Т.БАДРАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж