NATO-гийн гишүүн орнууд Финланд, Шведийн гишүүнчлэлийн гэрээнд гарын үсэг зурна

Хуучирсан мэдээ: 2022.06.30-нд нийтлэгдсэн

NATO-гийн гишүүн орнууд Финланд, Шведийн гишүүнчлэлийн гэрээнд гарын үсэг зурна

NATO-гийн  гишүүн орнууд  Финланд, Шведийн гишүүнчлэлийн гэрээнд гарын үсэг зурна

Хойд Атлантын эвслийн байгууллага Финланд, Шведийг гишүүнээр элсэхийг урив. Мөн Оросыг тус холбоонд шууд заналхийлж байна гэж мэдэгджээ. NATO Лхагва гаригт Испанийн нийслэлд эхлүүлэх “Мадридын дээд хэмжээний уулзалт”-ын тунхаглалыг нийтлэв.

Тунхаглалын баримт бичигт гишүүд Нордикийн хоёр орны нэгдэн орох протоколд гарын үсэг зурахаар тохиролцсон гэжээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хэвлэлд гишүүн орнууд Нордикийн хоёр улсын эвсэлд орох явцыг хурдан шуурхай явуулахыг шаардсан гэв.

Турк улс Финланд, Шведийг эвсэлд нэгдэхийг эсэргүүцэж байсан. Гэхдээ Мягмар гаригт Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Нордикийн хоёр орны удирдлага болон Столтенбергтэй ярилцсаны дараа байр сууриа өөрчилсөн юм.

NATO мөн ирэх арван жилийн улс төр, цэргийн хөгжлийг чиглүүлэх стратегийн шинэ үзэл баримтлалыг баталсан. Энэ нь Оросын эвсэлд заналхийлж буй тухай юм. NATO бүх холбоотнуудын хамгаалалтын системийг бэхжүүлэхээр зорьж байна.

Эх сурвалж: NHK Japan 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж