Меган Маркл ордны ажилтнуудыг дээрэлхдэг үү?

Хуучирсан мэдээ: 2022.06.30-нд нийтлэгдсэн

Меган Маркл ордны ажилтнуудыг дээрэлхдэг үү?

Меган Маркл ордны ажилтнуудыг дээрэлхдэг үү?

Гүнгийн авхай Меган Маркл хааны ордны хоёр эмэгтэй туслахыг дээрэлхэж, доромжилсон гэж буруутгагдаад байна. Энэ нь хатан хааны гэр бүлийн гишүүн болон тэдний зан авирын талаар дээд удирдлагад албан ёсоор гомдол гаргасан анхны тохиолдол болжээ. Хоёр туслах ажилтныг дээрэлхсэн талаар гурав дахь ажилтан гомдол гаргасан юм байна.

Энэ явдлын дараа ордонд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, үр дүнг нь олон нийтэд зарлана гэж амлаж байсан. Гэвч энэ хэрэг яаж шийдэгдсэн талаар Букингемийн ордон нийтэд зарлахгүй бололтой.

Энэ хэрэг аль 2021 оны гуравдугаар сард болсон. Меган Маркл дээрэлхүү зан байдал гаргаж, хатан хааны гэр бүлийн хоёр туслах ажилтныг гэрээсээ хөөсөн гэсэн цуу яриа тарсан. “Энэ хэргийг хав дарна гэж хүмүүс сэжиглэж байсан, яг л зохих ёсоор болж байх шиг байна” гэж нэгэн эх сурвалж хэлжээ.

Харин энэ мэдэгдлийг гүнгийн авхай үргэлж эрс няцаасаар ирсэн бөгөөд урьдаас тооцоолсон гүтгэлгийн кампанит ажил гэсэн байна. Хэргийг шалгахын тулд хааны гэр бүл гуравдагч этгээд буюу хуулийн фирм хөлсөлж ажиллуулжээ. Өмнө нь иймэрхүү ижил төстэй хэрэг гарахад хэрхэн шийдвэрлэж байсныг, хүний нөөцийн бодлого, журамд энэ талаар тусгасан байдаг эсэхийг шалгах болно гэж Букингемийн ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн.

Эх сурвалж: COSMOPOLITAN, DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж