Ямар ч хүү, шимтгэлгүй хуваан төлөх үйлчилгээг Монгол улсад анх удаа нэвтрүүлсэн Storepay үйлчилгээ нь байгууллага болон бизнес эрхлэгч нарт зориулсан B2B буюу Business to Business үйлчилгээг зах зээлд нэвтрүүллээ. Storepay B2B үйлчилгээг авснаар бизнес эрхлэгчид болон байгууллагууд компани дээрээ 100 сая төгрөг хүртэлх худалдан авалтын хуваан төлөх эрх нээлгэх боломжтой бөгөөд энэхүү эрхийн хүрээнд шаардлагатай худалдан авалтуудаа ямар ч хүү, шимтгэлгүй хуваан төлөх нөхцөлөөр хийх боломжтой болох юм.
B2B үйлчилгээг Storepay нэвтэрсэн газруудаас худалдан авалт хийхдээ ашиглах боломжтойгоос гадна байгууллагууд өөрсдийн худалдан авалт хийхийг хүсэж буй хамтран ажиллагч, нийлүүлэгч газрынхаа саналыг Storepay-д хүргүүлснээр хаанаас ч хуваан төлөх нөхцөлөөр худалдан авалтаа хийх боломжтой.
Storepay B2B үйлчилгээнд бүртгүүлэхэд БАРЬЦАА хөрөнгө шаардахгүй.
Бүртгэл үүсгэх хүсэлтэй байгууллага нь Storepay-ээс шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн 100 сая төгрөг хүртэл үйлчилгээний эрх нээлгэх боломжтой байх бөгөөд B2B эрх нээлгэх боломжтой болсон тохиолдолд та байгууллагынхаа Storepay Апп-д үүссэн Account-д нийт эрхийнхээ 10%-н үнийн дүнтэй тэнцэх хэмжээний SPC токен-г байршуулснаар худалдан авалтаа хийж эхлэх боломжтой.
Энэхүү байршуулсан SPC токен нь худалдан авалтын эрх идэвхтэй тухайн байгууллагын Wallet-нд хөдөлгөөнгүй байрших бөгөөд эрхээ хаалгах тохиолдолд бүтнээр нь буцаан олгох юм.
SPC токен-ийг Coinhub болон Trade.mn крипто биржүүдээс худалдан авч Storepay Апп дахь Wallet-руугаа шилжүүлэн байршуулах боломжтой.
B2B үйлчилгээнд тавигдах шаардлага:
- Монгол Улсад сүүлийн 12 сараас доошгүй хугацаанд тогтвортой бизнес эрхэлж байгаа цаашид эрхлэх хуулийн этгээд байх
- Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг тохиолдолд тусгай зөвшөөрөлтэй байх
- Төрийн эрх бүхий байгууллагаас албадлагын эсвэл захиргааны арга хэмжээгүй байх (E-Mongolia-аас авах боломжтой)
- Банк болон Банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл нь муу ангилагдсан түүхгүй, хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх (E-Mongolia-аас авах боломжтой)
B2B үйлчилгээний эрх нээлгэх хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичиг:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ
- Компанийн дүрэм
- Санхүүгийн тайлан /сүүлийн 2-3 улирал/
- Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл
- Орлого, зардал, өглөг, авлага санхүүжилтийг нотлох анхан шатны баримтууд, бусад шаардлагатай баримт бичиг
- Гүйцэтгэх захирлын иргэний үнэмлэх
- Сүүлийн 3 жилийн хугацааны зээлийн түүхийг баталгаажуулсан баримтууд, зээлийн гэрээ, төлбөр төлсөн баримтууд (E-Mongolia-аас авах боломжтой)
- Төрийн эрх бүхий байгууллагаас албадлагын эсвэл захиргааны арга хэмжээгүй тухай баримт (E-Mongolia-аас авах боломжтой)
Байгууллага болон бизнес эрхлэгчид Storepay B2B үйлчилгээний эрхтэй болсноор өдөр тутмын давтамжит болон шаардлагатай худалдан авалтаа хамгийн таатай, хамгийн хялбар, ямар ч нэмэлт төлбөргүй хуваан төлөх нөхцөлөөр шийдэх боломжтой.
Байгууллага бүртгүүлэх хүсэлт илгээхдээ:
b2b@storepay.mn и-мэйл хаягт шаардлагатай мэдээллээ илгээх бөгөөд ажлын 8 цагийн дотор эргэн холбогдох болно.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон бүрдүүлэх материалын шаардлагыг 7611-0111 лавлах утсаар авах боломжтой.
Website: https://storepay.mn/
Facebook: https://www.facebook.com/storepay.mn
Холбоотой мэдээ