2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 30 хувьцаат компанийн 143,150,130 төгрөгийн үнийн дүн бүхий 410,091 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөвсгөл усан зам" ХК (HUZ +14.98%), "Махимпекс" ХК (MMX +7.43%) болон "Женко тур бюро" ХК (JTB +5.51%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Крипто Үндэстэн" ХК (BUN -12.33%) , "Монгол Базальт" ХК (MBW -5.25%) болон "Монгол шевро" ХК (MVO -3.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 3,285 ширхэг нэгж эрхийг 2,212,179 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 10,994 ширхгийг 1,099,180,120 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1 ширхэг үнэт цаасыг 97,040 төгрөгөөр тус тус арилжааллаа.
Мөн багцын арилжаагаар нийт 1,250,000 ширхэг үнэт цаасыг 250,000,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.42 хувиар буурч, 32795.68 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,838,762,766,353 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ