Ши Жиньпиний айлчлалыг гадаадын агентлагууд сурвалжлах хориотой гэв

Хуучирсан мэдээ: 2022.06.30-нд нийтлэгдсэн

Ши Жиньпиний айлчлалыг гадаадын агентлагууд сурвалжлах хориотой гэв

Ши Жиньпиний айлчлалыг гадаадын агентлагууд сурвалжлах хориотой гэв

Энэ долоо хоногийн сүүлээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хонгконгод айлчлах юм. Тус айлчлалын гол зорилго нь Хонгконг Хятадад шилжсэний 25 жилийг тэмдэглэх юм. Тэгвэл Бээжин “Reuters, CNN” зэрэг олон улсын хэвлэлүүдэд арга хэмжээг сурвалжлахыг хориглосон байна. Их Британиас Хятадад шилжүүлэн өгсний 25 жилийн ойг сурвалжлахаар орон нутгийн болон олон улсын байгууллагад ажилладаг дор хаяж 10 сэтгүүлч хүсэлтээ өгсөн боловч аюулгүй байдлын журмаар гэх нэрийн дор засгийн газраас хориглосон байна.

“Reuters”, “Agence France-Press (AFP)”, Хонконгод төвтэй “South China Morning Post” зэрэг агентлагууд ойн арга хэмжээг сурвалжлах хүсэлт гаргасан ч хориглосон байна. CNN хэвлэл мэдээллийн компаниудтай холбогдож тайлбар авчээ. Хонконгийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, эрх баригчид "Хэвлэл мэдээллийн ажлын хэрэгцээ болон аюулгүй байдлын шаардлагуудын хооронд аль болох тэнцвэртэй байдлыг бий болгож байна" гэж хариулсан байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж