"Он гарсаар 82 уралдаан болж, есөн хүүхэд гэмтсэн" | News.MN

"Он гарсаар 82 уралдаан болж, есөн хүүхэд гэмтсэн"

"Он гарсаар 82 уралдаан болж, есөн хүүхэд гэмтсэн"

"Он гарсаар 82 уралдаан болж, есөн хүүхэд гэмтсэн"

Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нар хамтран цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж хүүхдийг болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “нэгдүгээрт хүүхэд” нөлөөллийн ажлыг хэрэгжүүлж буй талаар мэдээлэл /2022.06.30/  хийлээ. 


Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Саранхүү:

-Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах тухай таван агентлагтай хамтран хэрэгжүүлж байна. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой эцэг эхчүүд хүүхдээ хамгаалж болох эрсдэлт нөхцөл байдалд оруулж буй тохиолдол ихэссэн. Уралдаанд оролцох морьдын тоо нэмэгдсэн. 2022 он гарснаар 82 уралдаан бүртгэгдэж 3816 хүүхэд оролцож явцад есөн унаач хүүхэд бэртсэн үүнээс нэг хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Ямар ч бүртгэлгүй уралдаан сунгааны ажиллагаа явуулж байна. Аймаг нийслэлийн засаг дарга нарт үүнийг заавал бүртгэсэн уралдаанд ажлын хэсэг байгуулж бүртгэлтэй уралдаанд хяналт тавьж ажиллахыг хүсэж байна.

НЭМҮТ-ИЙН ЭМДӨУСА-ны осол гэмтэл хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Сэлэнгэ:

-Нийт осол гэмтлийн 86.6 хувь нь санамсаргүй осол гэмтэл эзэлдэг. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Ялангуяа зургаа, долоо, наймдугаар сард бүх осол гэмтлийн түвшин эрс нэмэгддэг. Эцэн эхчүүдийн хараа хяналтгүй байдлаас болж хүүхдийн осол гэмтэл нэмэгддэг. Нийт осол гэмтэл бүртгэгдсэн тохиолдлын 10 хүн тутмын 6 эрэгтэй. Осол гэмтлийн нийт тохиолдлын түвшингээр уналт 42 хувийг эзэлдэг.

ОБЕГ-ЫН гамшгаас урьдчилан сэргийлэх газрын хүүхэд хамгааллын сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Должинхорол:

-Эцэг эхчүүд үр хүүхдээсээ анхаарлаа нэг ч хором битгий холдуулаач. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваад явж байна. Дөнгөж зургадугаар сар гарч байхад усанд дөрвөн хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. “Үер уснаас үрсээ хамгаалъя” нээлттэй өдөрлөгийг долдугаар сарын 2-нд тэрэлжийн гүүр буюу мойлтын тохойд зохион байгуулна. Иргэдэд таниулах, сурталчлах, сургалт маягийн өдөрлөг болно. Эцэн эх асран хамгаалагчийн үүрэг хамгийн чухал юм шүү.

ЦЕГ-ЫН Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Баярбаясгалан:

-2022 оны эхний таван сарын байдлаар 941 хүүхэд гэмт хэрэг зөрчлийн байдлаар хохирсон.

Сүүлийн хоёр сарын хугацаанд мориноос унасан, бэртсэн, чирэгдсэн 13 хүүхэд ирсэн. Үүнээс найман хүүхэд амь насаа алдаж таван хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Мөн хоёр сарын хугацаанд өндрөөс унаж гэмтсэн 10 хүүхэд бүртгэгдсэн. Ихэвчлэн тагтнаас унасан тохиолдол бүртгэгдсэн. Эд  зүйлд дарагдсан 4 хүүхдийн гурав нь нас барсан. Эцэг эхийн хариуцлагагүй байдлаас болж он гарсаар 36 хүүхэд амь насаа алдсан байна.

эцэг эхчүүд анхаарал халамжаа битгий сулруулаач. Та бүхний үүрэг оролцоо маш чухал гэдгийг дахин дахин онцолмоор байна.

 

 

Г.БҮЖИНЛХАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж