Путины үеэлд Их Британи шинэ хориг арга хэмжээ авав

Хуучирсан мэдээ: 2022.06.30-нд нийтлэгдсэн

Путины үеэлд Их Британи шинэ хориг арга хэмжээ авав

Путины үеэлд  Их Британи шинэ хориг арга хэмжээ авав

Их Британи Владимир Путины ойр дотнын хүмүүс, тэр дундаа үеэл дүүд нь чиглэсэн шинэ хориг арга хэмжээ авав. Путины үеэл, уул уурхайн томоохон компанийн ерөнхийлөгч Анна Цивилевад хориг тавьсан тухай Гадаад хэргийн яам мэдэгджээ. ОХУ-ын хоёр дахь хамгийн баян хүн, Путины дэглэмийг дэмжигч Владимир Потанинд мөн Лхагва гаригт Их Британи хориг тавьсан байна.

Их Британийн засгийн газар хориг арга хэмжээ нь Оросын дайны эрчмийг сулруулах зорилготой гэж мэдэгджээ.Их Британийн хориг нь тус хоёр хүний гадаадад аялах эрхийг хааж, хөрөнгийг нь битүүмжлэх тухай юм. Оросын нүүрсний уурхайн “Колмар” группийг удирддаг Цивилева нь Путины тусламжтай ашиг орлого ихээр олсон тухай Их Британийн Гадаад хэргийн яам мэдээлсэн байна.

“Bloomberg”-ийн мэдээлснээр Потанин 37.1 тэрбум ам.доллар буюу 30.5 тэрбум фунт стерлингийн хөрөнгөтэй бөгөөд Путины дэглэмийг дэмждэг. Дэлхийн хамгийн том цэвэршүүлсэн никель, палладий үйлдвэрлэгч “Норникель” компанийг тэргүүлдэг олигарх Украиныг эзлэн түрэмгийлснээс хойшхи хугацаанд Оросын “Росбанк” болон “Тинкофф” банкны хувьцааг худалдан авчээ. Мэдээллийн дагуу тэрбээр урьдчилан сэргийлэх зорилгоор 300 сая ам.долларын үнэтэй супер дарвуулт онгоцоо Дубай руу нүүлгэсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж