“Челси” дахин гайхамшиг бүтээлээ

Хуучирсан мэдээ: 2010.08.22-нд нийтлэгдсэн

“Челси” дахин гайхамшиг бүтээлээ

Английн хөлбөмбөгийн ногоон талбайд өчигдөр Премьер лигийн долоон тоглолт болж өнгөрлөө. Өнгөрсөн долоо хоногт нээлтийн тоглолтдоо “Уэст Бром”-ыг 6:0-ээр бут ниргэж, форм сайтай байгаагаа баталсан Лондонгийн “Челси” клуб энэ удаад ч өрсөлдөгчөө 6:0-ээр буулган авч, шинэ улирлын шинэ дуулианы эзэд болоод байна. “Уиган Атлетик”-ийн талбайд зочилсон “Цэнхрүүд”-ээс Николя Анелька, Саломон Калу нар дубль хийж, мөн Флоран Малуда, Йосси Бенаюн нарын гоолдсон юм.

Нийслэл хот Лондонгийн өөр нэгэн клуб “Арсенал” мөн энэ өдөр өрсөлдөгчөө 6:0-ээр бут ниргэсэн. Лондонгийн хойд дүүрэгт болсон тоглолтод Английн шигшээ багийн залуу жигүүрийн тоглогч Тео Уолкотт “Блэкпуль”-ийн хет-трик хийж, багтаа чухал хувь нэмэр оруулжээ.

Өчигдөр болсон тоглолтын дүн:

“Арсенал” 6:0 “Блэкпуль”
“Бирмингхэм” 2:1 “Блэкбурн”
“Эвертон” 1:1 “Вулвес”
“Стоук сити” 1:2 “Тоттенхэм”
“Уэст Бром” 1:0 “Сандерлэнд”
“Уэстхэм” 1:3 “Болтон
“Уиган Атлетик” 0:6 “Челси”

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж